sonin.mn

Цагдаагийн байгууллагад "Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан гар утсыг маань аваад зугтчихлаа" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэгдсэн.


Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух тусгай хэрэгцээт 45 настай, эрэгтэй “Ү”-г гэртээ байхад нь 22-25 насны үл таних масктай эмэгтэй хүн гар утсыг нь аваад зугтсан байна. Уг хэргийг иргэн "М" үйлдсэн болохыг тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна.


Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.


Иргэд та бүхэн ганцаараа байгаа үедээ танихгүй хүнд хаалгаа тайлж өгөхгүй байх, мөн бага насны хүүхдэдээ сайтар анхааруулж хэлхийг зөвлөж байна