АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой шийдэл нь Гренландыг АНУ-д нэгтгэх явдал гэдгийг ойлгох болно гэж мэдэгдлээ.
Тэрбээр NBC News телевизийн Meet the Press нэвтрүүлэгт оролцох үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренландын асуудлаар стратегийн ач холбогдолтой шийдвэр гаргасан бөгөөд уг шийдвэр нь ирээдүйд “халуун мөргөлдөөн” гарахаас сэргийлэхэд чиглэж байгаа хэмээн онцолсон байна.
"Европчууд энэ нь Гренландын хувьд ч, Европын хувьд ч, мөн АНУ-ын хувьд ч хамгийн зөв гарц гэдгийг эцэст нь ойлгоно гэдэгт би итгэлтэй байна" гэж С.Бессент мэдэгджээ.
Н.Отгончимэг
Эх сурвалж: Minval.az
Даваа - 01 сарын 19,
2026

Сэтгэгдэл3
Трамп энэ 2 л тэгэж шаагаад байгаа болохоос бусад нь эргэлзэнгүй өөртөө итгэлгүй л байгаа шүү.
Грёнландыг авах санааг нь анх Мeлани гаргасан гэсэн !
Бүлэг дээрэмчид тодорч байна.