Энэ оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэнээс ирүүлсэн “Салсан найз залуу миний нүцгэн зургуудыг цахим орчинд байршуулж, нэр хүндэд халдсан” гэх гомдол мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас Хүний хувийн, эмзэг мэдээллийг цахим сүлжээнд байршуулсан иргэн Б-ийн үйлдлийг шалгаж байна.
Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусдад үзүүлсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасны дагуу хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай байдаг.
Харин хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүлдүүлсэн бол Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулдаг. “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-д “Хүний эмзэг мэдээлэл” гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг ойлгоно гэж заасан байдаг.
Иймд “Хүний эмзэг мэдээллийг задруулсан” үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулийн 6.27 дугаар зүйлд зааснаар хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай байдаг тул иргэд та бүхэн хүний хувийн болон эмзэг мэдээллийг бусдад тараах хууль бус үйлдлээс татгалзаж, бусдын эрх, эрх чөлөөнд халдахгүй байх, хууль дүрмээ сахин биелүүлэхийг зөвлөж байна. Цагдаагийн байгууллагаас 2022-2025 оны хугацаанд "Хүний эмзэг мэдээллийг задруулсан”нийт 31 хэрэг бүртгэгдэж, 18 хүнд нийт 33 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.
Бямба - 02 сарын 14,
2026
Сэтгэгдэл6
Нүцгэн шалдан зураг өгзөгөө ил харуулсан зургаа цахимд орчин байршуулдаг сэтгэцийн өвчтэй охид эмэгтэйчүүдийг шар хадны сэтгэцийн эмнэлэгт хэвтүүл.
Сайхан зураг харж суух дуртай эрчүүд байх биз.
Шалдан хүн хараагүй юу. Яадаг юм яршиг цаашаа.
Yxyhjf
My fellow law enforcement officers: Reinstate the public trust.Build the trust in every community. Kleptocrats and criminals must not be your friends or family members. I do monitor.Hypocrisy must not exist in law enforcement agencies.Totally loyal Iron discipline must exist. Sincerely Iron Leader the Great
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00