Сүүлийн жилүүдэд цахим орчинд “Зулбуулах эм авна, зарна” гэх группүүд олноор бий болжээ. Зар тавьж буй хаяг нь эзэн биегүй, хариуцах хүнгүй худалдаалагдаж буй эмүүд олон ээж нарыг дахиж үрийн зулай үнэрлэх эрхгүй болгож байна. Тодруулбал, үр зулбуулах эмийн нөлөөнөөс болж жилд дунджаар 400 гаруй эмэгтэй улсын эмнэлэгт ханддаг байна.
Үр зулбуулах эмээс болж эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн тоо нэмэгдэж буйг эмэгтэйчүүдийн эмч нар анхааруулж, хүсээгүй жирэмслэлт болсон бол эмнэлэгт хандахыг уриалж байгаа ч ирэхгүй байгааг учирлаж байлаа.
Ялангуяа өсвөр үеийнхэн үр зулбуулах эмийг эмчийн заалт, хяналтгүйгээр хувь хүнээс авч хэрэглэх нь ихэссэн байна. Эдийн засгийн чадамжгүй мөн мэдлэг дутмаг байдгаас баталгаагүй эмийг хэрэглэхэд хүрдэг байна. Гар дээрээс үр зулбуулах эмийг авахдаа хэрхэн хэрэглэх, ямар сөрөг үр дагавартай зэрэг мэдээллийг бүрэн авч чаддаггүй тул эрүүл мэндээрээ хохироход хүрдэг аж.

Э.Эрдэнэчимэг
Жишээлбэл, Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт өнгөрсөн оны гуравдугаар сард 26 настай эмэгтэй хүргэгдэн иржээ. Тэрээр үр зулбуулах эм гар дээрээс худалдан авч, гэртээ ууж, хүүхдээ зулбуулжээ. Үүнээс үүдэж амь нас нь аюулд орох хэмжээний эрсдэл үүссэн байна. Энэ талаар Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн төрөх тасгийн эрхлэгч Э.Эрдэнэчимэг “Манай эмнэлэгт хууль бус үр хөндөлтийн тохиолдол их гардаг. Хууль бус үр хөндөлт гэдэг нь эмнэлгийн бус нөхцөлд мэргэжлийн бус эмчээр үр хөндөлт хийлгэх, хууль бус эм, тариа хэрэглэх аргаар үр хөндөлт хийхийг хэлдэг. Ихэнх тохиолдолд зах худалдааны төвөөс худалдан авалт хийх, фэйсбүүк группээс эм худалдан авч, түүнийгээ гэрийн нөхцөлд хэрэглэх нь маш их байна.
Дээрх эмэгтэй 180 мянган төгрөгөөр зулбуулах эм авч хэрэглэж, гарсан ургаа нөхөр нь ууланд аваачиж булсан байсан. Хууль бус үр хөндөлт хийсэн учраас эмнэлгийн тусламж үйлчилгээ авахгүй явсаар маш их үрэвсэлтэй, цус алдсан, халуурч, дархлаа унасан зэрэг маш олон шинж тэмдэгтэй манайд хүргэгдэн ирсэн.
Бид яаралтай арга хэмжээ авч, амь насыг нь аварч чадсан ч савыг нь авч үлдэж чадаагүй. Тухайлбал, энэ эмэгтэйн анхны жирэмслэлт байсан ч тэрээр хууль бус үр хөндөлтөөс болж саваа авхуулж дахин жирэмслэх боломжгүй болсон харамсалтай тохиолдол бий. Тиймээс ээжүүд маань хууль бус үр хөндөлтийн эм хэрэглэхгүй байж, өөрсдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалаарай гэж зөвлөмөөр байна. Аюултай үр хөндөлт хийлгэснээр ээжийн эрүүл мэнд, цаашлаад амь насанд аюултай байдаг. Мөн дахиж хэзээ ч жирэмслэх боломжгүй болдог эрсдэлтэй. Тиймээс хүсээгүй жирэмслэлт болсон тохиолдолд эрт эмнэлгийн байгууллагат хандахыг зөвлөмөөр байна” гэсэн юм.
"Үр зулбуулах эм" гэсэн Фейсбүүкийн групп дахь “Найдвартай үр зулбуулах эм зарна” гэх зарын дагуу "Oogii oogii toglogch" гэх хуурамч хаягт холбогдов.
•…Сайн байна уу? Үр хөндөх эм байгаа юу?
•Байгаа
•Хэдэн төгрөг вэ?
•Одоогоор бэлэн байхгүй. Гурав дахь өдөр Замын-Үүдээс ирнэ.
•Хэдэн төгрөгөөр ирэх вэ?
•180 мянган төгрөгөөр ирнэ6
•Гадуур 250 мянган төгрөг гэж байна. Энэ нь үнэ хөөргөж зарж байгаа хэрэг үү эсвэл өөр үйлдвэрийн эм болохоор ийм үнэтэй зарагдаж байна уу?
•Нэмэгдэл авахгүйгээр карго хүргэлт нийлээд 180 мянган төгрөг байна. Ялгаагүй урдаас ирж байгаа эмийг бусад хүмүүс үнэ нэмж зарж байна.
•Төлбөрөө ирэхээр нь хийх үү. Урьдчилж хийх үү?
•Урьдчилгаа 50 хувийг нь эхэлж хийгээд эм ирэхэд үлдсэн мөнгийг өгөөрэй.
Өөр нэг зарын дагуу “Наран Солонго” гэх нэртэй хуурамч хаягтай холбогдов.
•…Сайн байна уу? Эм байгаа юу?
•Байгаа
•Хэд төгрөгөөр зарж байгаа вэ?
•180 мянган төгрөг
•Одоо авч болох уу. Эмчийн бичигтэй юу?
•Одоо Улиастайн хуучин эцсээс авч болно. Тэнд эгч нь хүүхдэд үлдээчихсэн. Очоод надад хэлээрэй. Эмээ авахаар чинь уух заавар болон эмчийн бичгийг явуулъя.
•Эмчийн бичгийн зураг хаанаас ч олдох байлгүй дээ. Надад бичиг нь биетээр хэрэгтэй байна.
•Эгч нь өөрөө есдүгээр сарын 7-ны өдөр хоёр үр хөндөх эм аваад уусан. Авахгүй бол өөр хүн асуугаад байгаа учраас зарлаа гэв
Энэ мэтчилэн хүмүүс үр хөндөх эмийг урд хөршөөс оруулж ирэн хууль бусаар худалдан борлуулсаар байна. Тодруулбал, эмчийн бичиг болон хаяг, шошгогүй, үүсэл гарал нь тодорхойгүй эмийг хуурамч цахим хаягаас худалдаалах иргэд олон байна. Харин нөгөө талдаа тус эмийн эрэлт их байгаа юм. “Үр зулбуулах эм” нэртэй фэйсбүүкийн групп 529 гишүүнтэй. Тус группэд эм хайсан зар өдөрт 10 орчим нийтлэгдэж байгаагаас харж болно.
Энэ талаар иргэн Н цахим орчинд нийтэлсэн зараас харж, хямд найдвартай гэсэн үгэнд итгээд худалдан авалт хийжээ. Гэвч дараа нь гарах үр дагаврыг нь бодож хэрэглэхээ больжээ. Энэ тухайгаа “180000 төгрөгөөр зургаан ширхэг шар, гурван ширхэг цагаан өнгөтэй, хятадаас авч ирсэн эмийг худалдан авсан” гэсэн юм.
Түүнээс үр хөндөлт хийхдээ эмнэлгийн байгууллагад хандаагүй асуудлаар тодруулахад "Эмнэлэг илүү үнэтэйгээс гадна цаг алдах юм шиг санагдсан. Гэхдээ гарч болох хүндрэлийг төсөөлж, айсан учраас эмийг уухаасаа өмнө эмнэлэгт хандсан” гэсэн юм. Хүүхэд хүнстэйгээ бус хариуцлагатайгаа хамт ирдэг. Хэрвээ хүүхэд төрүүлж, өсгөж, хүмүүжүүлэхэд бэлэн биш байгаа бол жирэмснээс хамгаалах аргуудаас хэрэглэж, өөрийнхөө эрүүл, мэнд амь насаа хамгаалах боломж бий.
Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мягмар - 02 сарын 03,
2026
Сэтгэгдэл12
Дээр үёд хүүхнүүд амбаар дээрээсээ үсрээд л зулбачихдаг байсан ! эм зэм хэрэглэхгүй амар байжээ
Хятадын зах зээлийг дэмждэг төртэй хойно нохойн баас байсан ч чөлөөтэй зарагдана.
Нөхрийнхөө араар тавих сонирхолтой хүүхнүүд олон байна. Тэд нөхрөөсөө салах тухай их ярьж, наана бөөн жендер ярьсан хурал их хийж байна. Одоо тэгээд өөр хүний хүүхэд тээж төрүүлэх болчихсон тул үр зулбуулах гэж амиараа хохирч байна. Эм хүний ухаан богино гэж энэ тул жендер гэж хуцдаг алнуудыг дүүжлэх хэрэгтэй.
Xoroonii emch nar anhaaraldaa avaad 6 tutam tariag hiij boldoggui yum uu?Ahiad UB gudamjaar duuren huuhed bolno.
Хуцаад солиоролгүй эцгийн эрхэт ёсыг хатуу баримтлаж, гэртээ нөхрийнхөө хувцас хунарыг угаагаад, хоол цайгаа хийгээд, үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалаад сууж байвал наад эм чинь огт хэрэггүй.
жэндэрээ яриал төрдөө. өөр яахав дээ
Монгол хүүхнүүдийг жендер яриулж байгаад үндэстэн улсыг мөхөөх гэсэн барууны хатгаа юм. Эцгийн эрхэт ёсыг эвдэлвэл Монгол улсын хувь заяа шууд сүйрэлд ойртоно. Нөхрийнхөө хүүхдийг төрүүлэхгүй гэсэн хүүхнүүд дандаа жендер ярина.
Жэндэр яриад хаа таарсан архичидтай заваараад явбал бурхан биш бугтай л таарна Монгол хүүхнүүд нийтээрээ ёс зүй ухамсарын доройтолд орсон барууныхан өөрсдөө харуудад хүчиндүүлж байж тэнэг монголчуудад заагстай түүнийг хэрэгжүүлдэг түмэн хүүхнүүд бий төрийн ордонд тэнэг хүүхнүүдийн ятгаасанд орж жэндэрийн асуудалд анхаарлаа хандуулаастай
Жэндэр яриад хаа таарсан архичидтай заваараад явбал бурхан биш бугтай л таарна Монгол хүүхнүүд нийтээрээ ёс зүй ухамсарын доройтолд орсон барууныхан өөрсдөө харуудад хүчиндүүлж байж тэнэг монголчуудад заагстай түүнийг хэрэгжүүлдэг түмэн хүүхнүүд бий төрийн ордонд тэнэг хүүхнүүдийн ятгаасанд орж жэндэрийн асуудалд анхаарлаа хандуулаастай
XX зуун хүртэл нэг улс нь нөгөө улсаа зэвсгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгоод хамаг баялагийг нь дээрэмдэн авдаг байсан. Харин 1945 онд дэлхийн 2-р дайн дууссаны дараа НҮБ байгуулагдаж, нэг улс нь нөгөө улсаа зэвсэгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгохыг НҮБ-ы дүрэмээр хориглосон. Иймд Америк мэтийн их гүрнүүд өөр улсыг эзлэн авч өөрийн колони улс болгохын тулд "Ардчилал" гэдэг нэртэй үзэл суртлын арга болон "Зах зээлийн чөлөөт эдийн засаг" гэдэг нэртэй эдийн засгийн аргыг боловсруулан 1980-аад оны сүүлчээс буурай хөгжилтэй орнуудын Үндсэн хуульд суулгаж, Монгол мэтийн улсуудыг өөрийн колони болгосон. Иймд Монгол улсын 1992 оны Үндсэн хууль бол Монгол улсыг өөрийн колони улс болгохын тулд Америкуудын зохиосон Үндсэн хууль юм. 1992 оны Үндсэн хууль батлагдаж мөрдөгдөж эхэлсэн тэр өдрөөс хойш Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурлын зам уруугаа орсон. Аюутугай, мэдтүгэй монголчудаа.
монгол удмыг доройтуулсан мэдрэлгүй хүүхэд гарч тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй---------------------------------------------
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00