“Олон нийтийн цахим сүлжээнд “СХД-н цагдаагийн хэлтэст хулгай оржээ” гэх гарчигтай мэдээлэл зарим цахим хаягуудаар нийтлэгджээ. Энэ тухай цагдаагийн байгууллага: "Хоёр жилийн өмнө буюу 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн цагдаагийн газрын харьяалалд өмнө нь байсан, татан буугдсан, эзэнгүй “Дэд хэсэг”-ийн байрны цонхыг иргэн С, Т нар нь хагалсан болохыг тухайн үед нь олж тогтоож, хариуцлага тооцон шийдвэрлэж байжээ.
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын албаны байранд хулгай ороогүй, энэ нь худал мэдээлэл болохыг үүгээр залруулж байна” гэжээ.
Сэтгэгдэл1
цагдаагийн газарт хулгай орно гэж юу ч яриад бгаа юм? хачин хачин юм их болох юм даа