Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 1 дүгээр сарын 5-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 885 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 877 хэрэг шалгагдаж байна.
Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 1 мөрдөгчийн мэдэгдэл бичиж хүргүүлэв.
Мягмар - 02 сарын 03,
2026
Сэтгэгдэл2
Хү Сю Жанг, Ян Гуо ,Занг Дао Шао данжаадууд нийслэлийн намын хороог Нинь Бао Тао данжаадаас булааж авах авах нууц ажиллагаагаа эхлүүлсэн байна.
одоо нэг иймэрхүү мэдээллээр хүн хуурахаа болио, тоог нь харах юм бол овоо дүн байдаг, яг яс юман дээр юу ч байхгүй, том хулгайч нараа бариач