Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Нуурын мөс рүү автомашин орж, хоёр хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагчид хэргийн газарт очиж, шалгахад мод тээвэрлэж явсан иргэд “Зил-131” маркийн тээврийн хэрэгсэлтэй зам товчлох зорилгоор баталгаагүй зам, гол, мөрний мөсөн дээгүүр зорчиж байх үед нуурын мөс цөмөрсний улмаас тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан иргэдээс 2 иргэн живж амь насаа алдсан харамсалтай үйл явдал болжээ. Иймд иргэд та бүхэн батлагдаагүй зам, даваа, гүвээгээр зорчихгүй байж өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Даваа - 01 сарын 12,
2026

Сэтгэгдэл1
Хаана вэ? Хэнтийд үү?