sonin.mn

Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 01-ээс 01 дүгээр сарын 02-ны шилжих шөнө Баянхонгор аймаг, Хан-Уул дүүрэг, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Хүн осгосон байдалтай нас барсан байна” гэх 3 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна.


Урьдчилсан байдлаар 29-75 насны иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болсны улмаас гадаа гудамжинд осгож амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.


Осголт хөлдөлтийн улмаас хүн эрүүл мэндээрээ хохирохоос гадна насан туршийн хөдөлмөрийн чадвараа алдах цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй тул иргэд та бүхэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.