sonin.mn

Өнгөрсөн шөнө Дарь-Эхэд гэр бүлийн маргааны улмаас З0 настай эмэгтэйг 4 настай охиных нь хамт хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх .... тоотод "манай эхнэр нас барсан байна" гэх мэдээлэл бүртгэгдсэн.


Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 30 настай, эмэгтэй М, 4 настай, эмэгтэй А, З настай, эмэгтэй, А нарын биед мэс ашиглан халдаж, М, 4 настай А нарын амь нас хохирсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.


Дээрх хэрэгт Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулан иргэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр хажуугийн хөрш нь гэмт хэрэг үйлдсэн байж магадгүй гэж үзэж байгаа аж.