Хятадын Киноны үндэсний газраас нэгдүгээр сарын 1-нд мэдээлснээр, 2025 онд Хятад улсын киноны тасалбарын нийт орлого 51.8 тэрбум юаньд хүрч, хотын кино театруудын үзэгчдийн тоо 1 тэрбум 238 саяд хүрсэн байна.
Үүнд Хятадын бүтээсэн уран сайхны киноны орлого 41.3 тэрбум юань буюу нийт орлогын 79.67 хувийг эзэлжээ.
2025 онд 100 сая юаниас дээш тасалбарын орлоготой 51 кино байсны 33 нь Хятадын кино байв. 2025 онд Хятад улс нийт 764 кино үйлдвэрлэсний 511 нь уран сайхны кино байсан бол хотын кино сүлжээний дэлгэцийн тоо 2219-өөр нэмэгдэж, нийт дэлгэцийн тоо 93 мянга 187-д хүрчээ. «Нэ Жа», « Zootopia 2», «Тан Тань 1900», «Наньжингийн гэрэл зургийн студи», «731» кино нь тасалбарын орлогын жагсаалтын эхний тавд бичигджээ.
Г.Бямба
Лхагва - 01 сарын 07,
2026

Сэтгэгдэл0