Шинэ оны өмнөхөн БНХАУ-ын Ши Жиньпин Бээжинд 2026 оны шинэ жилийн мэндчилгээг дэвшүүллээ. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү мэндчилгээгээр дамжуулсан Хятадын итгэл, эрч хүчид анхаарлаа хандуулж байна.
Өнгөрсөн нэг жилийн турш, дэлхийн эдийн засаг тариф, худалдааны дайны улмаас олон тооны бэрхшээлтэй тулгарсан байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улс “14 дэх таван жилийн төлөвлөгөө”-нийхөө сүүлийн жилд, дарамт шахалтыг даван туулж, инновацилаг, өндөр чанартай хөгжлийг эрэлхийлж, өсөлтийн хурд 5% орчимд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд дэлхийн тэргүүлэгч томоохон эдийн засгийн тоонд багтсаар байна. ДНБ 140 их наяд юаньд хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр 30% орчим хэвээр байж, дэлхийн хөгжил, уян хатан байдлын гол хөдөлгөгч хүчин болно гэж тооцоолж байна.
Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын гаргасан тайланд дурдсанаар, Хятадын инновацийн индекс анх удаа дэлхийн эхний аравт багтсан байна. Чилийн Хятадад суугаа элчин сайд асан Хорхе Хайне, дарга Ши Жиньпиний мэндчилгээнд дурдсан "шинэчлэл, бүтээмж нь шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг бий болгосон" гэдэг нь Хятадын эдийн засагт чухал ач холбогдолтой гэжээ.
Өнгөрсөн нэг жилд дэлхийн хэмжээнд хэсэг нутгийн дайн, хил дамнасан мөргөлдөөн байнга гарч, Дэлхийн 2-р дайнаас хойших шинэ түвшинд хүрчээ. Хариуцлагатай томоохон гүрний хувьд Хятад улс халуун цэгийн асуудлыг намжаахын тулд энхийн хэлэлцээрийг тууштай дэмжиж, олон улсын дэг журмыг тогтворжуулагч болсоор ирсэн юм. ШХАБ-ын Тяньжиний дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин өнөөгийн дэлхийн тулгамдсан шаардлагыг хангах Дэлхийн засаглалын санаачилгыг дэвшүүлж, 150 гаруй улс орон, олон улсын байгууллагуудын дэмжлэгийг авсан юм. Үүний зэрэгцээ Хятад улс Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, Олон улсын нийгэмлэгт шударга ёс, энх тайван, ард түмэн ялна гэсэн хүчирхэг дуун хоолойг дуулгалаа.
2025 оны сүүлээр Хайнань чөлөөт худалдааны боомт бүх арлын хэмжээнд гаалийн хяналтын онцгой бодлогыг албан ёсоор эхлүүлж, Хятадын өндөр түвшний нээлттэй байдлын тогтвортой ахиц дэвшлийг нотоллоо. Барууны зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг олон улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд илүү тогтвортой тавцан болж байна гэж тэмдэглэжээ. Энэ нь "илүү сайн дэлхийд илүү сайн Хятад байж, илүү сайн Хятад нь дэлхийд илүү сайн нөхцөлийг буй болгоно" гэсэн үгийг дахин баталлаа.
2026 он бол Хятадын “15 дахь таван жилийн төлөвлөгөө”-ний эхлэл юм. Дарга Ши Жиньпиний баттай үг нь Хятадын шинэ оны хөгжлийн зорилтуудыг тодорхойлж, Хятадын ард түмнийг шинэ ирээдүйг итгэлтэйгээр бүтээхэд урам зориг өгсөн юм. Саяхан хэд хэдэн Олон улсын байгууллага Хятадын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан тооцоог нэмэгдүүлсэн төдийгүй олон улсын эдийн засагчид Хятадын эдийн засаг ирээдүйд хүчтэй өсөлтөд хүрч чадна гэж үзэж байна.
Даваа - 01 сарын 05,
2026

Сэтгэгдэл0