ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад номуудын хамт шатаасан бол өөр хэсэг бүлэг хүмүүс сүм рүү халдсан тухай Tasnim агентлаг мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, пүрэв гаргийн орой Хамадан хотын Садаф дүүрэгт Коран зэрэг хэд хэдэн шашны номыг шатаасан байна. Харин 20 орчим хүн нэгэн сүм рүү халдахыг завдсан боловч хууль сахиулах байгууллагынхан таслан зогсоожээ.
Риалын ханш огцом унаснаас дараа 12 дугаар сарын 29-нд Техран хотын төвд худалдаачдын эсэргүүцлийн жагсаал эхэлжээ. Fars агентлагийн мэдээлснээр, бизнес эрхлэгчид дэлгүүрүүдээ хааж, эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдэхийг бусад бизнес эрхлэгчдэд уриалсан байна. Мягмар гарагт буюу 30-нд Техраны их сургуулиудын оюутнууд жагсаалд нэгджээ. Лхагва гарагт Ираны өмнөд нутгийн Фарс мужийн Фез хотын захиргааны байр руу хэсэг бүлэг хүмүүс халджээ. Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан Дотоод хэргийн сайд Эскандар Моменид хандан, жагсагчидтай яриа хэлэлцээ хийхийг үүрэг болгож, мөн банк, санхүүгийн тогтолцоонд шинэчлэл хийхээ амласан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 01 сарын 02,
2026

Сэтгэгдэл1
Орос ах нарын бас нэгэн гол түнш улс