УИХ-ын гишүүн, Эрүүл Мэндийн Сайд Ж.Чинбүрэн сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэрээр энэ үеэрээ: "Дархлал олдмол хомсдолын хам шинж (ДОХ)-ийг үүсгэгч вирусийн халдвартай 12 иргэн эмнэлгийн хяналтаас гадуур байгаа тухай мэдээлэл байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын түвшинд асуудлыг хэлэлцэж, Эрүүл мэндийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтарсан ажлын хэсэг байгуулсан.
Эдгээр иргэдийг илрүүлж, эмнэлгийн хяналтад хамруулах нь нэн чухал юм. Учир нь вирусийн эсрэг эмийг тогтмол хэрэглээгүй тохиолдолд халдварыг бусдад дамжуулах эрсдэлтэй. Энэ асуудалд өвчтөний хувийн мэдээллийн нууцлалыг чандлан сахиж байгааг онцлон тэмдэглэе.
Хэрэв хяналтаас гарсан, эсвэл өөрийгөө хяналтад хамрагдаагүй байж болзошгүй гэж үзэж байгаа иргэн байвал ХӨСҮТ-д заавал хандаж, эмнэлгийн хяналтад орон, вирусийн эсрэг эмчилгээгээ үргэлжлүүлэхийг уриалж байна. Эмчилгээг тогтмол хийснээр халдварыг бусдад дамжуулах эрсдэлгүй болдог. Иймд өвчтэй хүний мэдээллийг нууцлах нь онцгой ач холбогдолтой.
Хяналтаас гарсан тохиолдлуудын дийлэнх нь сүүлийн гурван жилийн хугацаанд бүртгэгдсэн байна. Энэ асуудлыг Эрүүл мэндийн яам дангаараа шийдвэрлэх боломжгүй тул хууль, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж, илрүүлэлт болон хяналтыг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
ДОХ болон сүрьеэтэй тэмцэх чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын харьяа байгууллагууд болон олон улсын хандивлагчид, ялангуяа Глобал сан чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Тус сангаас жил бүр ДОХ, сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчин болон олон нийтэд аюултай халдварт өвчнөөс сэргийлэх, тэмцэхэд ойролцоогоор 20 гаруй сая ам.долларын санхүүжилт, дэмжлэг үзүүлдэг.Иймээс энэхүү санхүүжилтийг зөв, үр ашигтай зарцуулах нь нэн чухал бөгөөд зарцуулсан хөрөнгө бүр бодит үр дүн өгч, эмнэлгийн хяналтад хамрагдсан иргэдийн тоо нэмэгдсэн байх ёстой." гэлээ.
Н.Отгончимэг
Бямба - 01 сарын 24,
2026

Сэтгэгдэл13
чин бүрэн чиний эмнэлгийн арын хаалга мундаг юм коронагийн үед ард түмэн аргаа бараад байраа зараад 70 саяар элэгний "Д" ьирусийн эмийг өөрсдөө оруулж ирээд уусан арилсан гэтэл дахин шинжлүүлээд хэдэн газар залуу хүн амьдрах гээд бичиг баримтаа бүрдүүлээд өгөхөд арын хаалгаар өөр хүмүүсийг эмчиллээ жагсаалтаас хассан энэ бол чиний хийж байгаа ажил шүү чиний элэгний тасаг гэж юу юм бээ
Чинбүрээн, чи эмчээ хийвэл нийгэмд, ард иргэдэд хамаагүй илүү ач тустай баймаар байх юм!!! Өчигдөр ТВ-ээр гарч байна: роботоор мэс засал хийлээ гэж. Чи сайд хийж үнэхээр чадахгүй юм байна!! Сайн мэргэжилтэн болгон сайн мэнэжер байдаггүй!!!
12 нь хэд болоод үржчихсэн байгаа байхдаа хөсүт нь ямарч хариуцлагагүй юм иргэд нь ямарч ухамсаргүй юм яана даа энэ монгол улс.
ДОХ-той 12 хүнээ алдчихаад яаж наад суудал дээрээ суугаад үлдэж чадаж байнаа??? ЗАЙЛЖ ҮЗ
2-3 жилийн дараа айл болгонд нэг ДОХ байвал гайхахгүй.
Хяналтаас алдсан 12 хүн нь одоо аль хэдийнэ хэд хэдэн контакт хийцэн 24 болоод үржчихсэн явж байгаа!
АНУ-аас ДОХ-ын вакцин оруулж туршилт хийх гээд хүмүүсийг айдаст автуулах цуурхал тарааж байж ч мэднэ. Ковидийн өмнө " Сүрьеэ өвчин аюул болж байна. 15- сургуулийн багш хүүхдүүдэд сүрьеэ тараалаа " гэж шуугиад байсан нь үнэн хэрэгтээ тухайн багш халдвар тараасан гэдэг худал цуурхал тарааж Харвардын санхүүжилтээр 9000 хүүхдээс цусны шинжилгээ авч Витамин Д-ийн туршилт хийсэн юм билээ. Одоо ДОХ-ын вакциныг ядуу буурай 120 оронд үнэ төлбөргүй нийлүүлэх юм гэсэн. Түүнд нь хамрагдаж хэдэн ₮ халааслах гэж шүлс нь гоожиж байгаа биз.
аль аймгийнх вэ ядаж багцаалдах хэрэгтэй юм бишүү
хэзээч эмчлэгддэггүй элэгний д"" вирус ба ясны сүрьеэг яах гэж байнаа
ХУДЛАА ШОО ХЭРЭГГҮЙ КОРОНАГИЙН ҮЕД ОРСЫН ЭМЭЭР ЭМЧЛҮҮЛЖ БАЙСАН ХҮНИЙГ ЯАГААД ЭМЧЛЭХГҮЙ АРЫН ХААЛГАДААД БАЙНА КОРОНАГИЙН ҮЕД АНХ ОРОСТ ""Д"" ДЕЛЬТА ВИРУСИЙН ЭМ ГАРЛАА ГЭНГҮҮТ ЛАБОРАТОРААС НЬ АВЧ ЭМЧЛҮҮЛЖ БАЙВ ЦУСАНД БАЙХГҮЙ БОЛЛОО ЭДГЭЛЭЭ ГЭЖ ЭМЧ НАР ХЭЛСЭН ЧИНЬ ХЭДЭН ЖИЛ БОЛООД ГАДАРГУУН ""Д"" ТАРХЛАА ГЭЖ ЯРЬСАН ДАХИЙД ДАЛАН САЯ ТӨГРӨГГҮЙ УЧИР ХАЛДВАРТАД МАТЕРИАЛАА ӨГСӨН Ч ХАЛДВАРТ ПАДЛИЙГҮЙ ТА НАР АРЫН ХААЛГААР БОЛСОН БОЛООГҮЙ ЭМЧИЛСЭЭР ХҮМҮҮСИЙН АМИЙГ ХОХИРООСООР БАЙНА ХЭН ХАРИУЦАХ ВЭ
Шоу хэтэрлээ. Огцор
Чи ер нь худлаа попороод байхаас өөр юм хийдэггүй юм уу. Чи хянахгүй юугаа хийгээд байдаг юм. Нэг л их сүрхий хүний дүр гаргасан этгээд
Одоо тэр ДОХ-той хүмүүсээ нэрлээд дэлгэрэнгүй анкетийг нь тараа, ховч оо!