Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лангуунаас алтан гинжнүүд хулгайд алдсан” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 37 настай, эрэгтэй, “С” уг хэргийг үйлдсэн болохыг олж тогтоон баривчиллаа.
Уг этгээдийг баривчлах ажиллагаа явуулах үед эд мөрийн баримтаар үнэт эдлэл, булган шуба зэргийг хураан авав. Дээрх этгээд нь Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг лангуунаас үнэт эдлэл, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвөөс булган шуба хулгайлсан болох нь тогтоогдоод байна. Иймд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг ирдэг та бүхэн өөрийн бараа бүтээгдэхүүнээ ил, хараа хяналтгүй орхихгүй байх, эргэн тойрондоо хяналтын камер суурилуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Лхагва - 12 сарын 24,
2025

Сэтгэгдэл1
Монголын цагдаагийн газар улс төрийн хулгайчдаа ингээд хурдан шуурхай илрүүлээд хулгайлсан мөнгийн хураагаад цаазаар аваад байвал монгол ядуурлаас гарах боломжтой байна. Даанч харамсалтай нь монголын улс төр, шүүх, прокурор, цагдаагийн ерөнхий газар бүгд холбоо сүлбээтэй авилгалд идэгдсэн байна.