Хугацаат цэргийн алба хаагчид нэгнийгээ биед халдаж байгаа талаарх бичлэгтэй холбоотойгоор дотоодын цэргийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр 05 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Манлайбаатар: “Хугацаат цэргийн алба хаагчид бидний хүүхдүүдтэй адил тул уг мэдээллийг сэтгэл эмзэглүүлэн хүлээж авсан. Шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан. Хүний эрхийн үндэсний комисс болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Дотоод хяналтаар манай алба хаагчдын алба, ажиллагааны чиглэлээр үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаа талаар хяналт шалгалт хийж байна. Хугацаат цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцаанаас үүссэн асуудлаар СХД-ийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байна.
Тухайн алба хаагчдыг шууд эмнэлэгт үзүүлсэн. Эрүүл мэндэд эрсдэл учирсан эсэхийг тогтоолгохоор Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт нарийн үзлэгт хамруулж байна. Мөн бусад хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхэн цочирдсон байдалтай байгаа тул тэдэнтэй утсаар холбогдож, мэдээлэл өгч байна” гэв.
Мөн Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис: “Бид алба хааж буй энэ олон аавын хөвгүүдийг нэг жилийн хугацаанд цэргийн албанд татахдаа эр хүн болж, эх орныхоо хүү болоосой гэж хүсдэг.
Дүрмийн бус харьцааг Батлан хамгаалах, Дотоод цэрэг, Хилийн цэрэг гээд ямар ч байгууллагад хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар авсан мэдээллээр бол нэг оны цэргүүд хоорондын харьцаанаас үүдэлтэй хэрэг байна.
Цэргийн байгууллага хүн зовоодог гэсэн ойлголт яваад байдаг. Тийм биш. Бид иргэд, сэтгүүлчидтэй нээлттэй хамтран ажиллахад бэлэн байна. Цэргийн байгууллага бол Монгол Улсын ирээдүй болсон залуучуудыг хүмүүжүүлж, цаашид эцэг хүн болж, өрх гэрээ авч явах чадвартай иргэн болгон төлөвшүүлдэг орчин. Иймээс дүрмийн бус харьцаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын камер зэрэг олон дүрэм, журам мөрдөгддөг. Гэвч олон залуусын дунд ямар харьцаа үүсэж байгааг бүрэн хянах боломжгүй, хяналтаас гадуурх “хар бүс” үүсэх тохиолдол бий. Иймд аль нэг талыг баримтлах бус, асуудлыг бодитоор харж, хэрхэн шийдвэрлэхэд анхаарах хэрэгтэй. Энэ асуудалд буруутай этгээдүүдэд хатуу хариуцлага тооцно. Ийм байх ёсгүй” гэлээ.
Н.Отгон
Бямба - 01 сарын 24,
2026

Сэтгэгдэл16
Hariutslaga tootsohiig shaardaj bn
Цэрэг, хүчний байгууллагын дарга нарыг ОХУ-д бэлтгэдэг практикийг нэн даруй халах хэрэгтэй!!! ОХУ-ын цэрэг, цагдаагийн дээд сургуулийн философи нь хуучин ЗХУ-ын хэвээр: цэрэг, цагдаа нь эрх баригч нам, засгийг ард түмнээс хамгаалах зорилготой, хүний амь нас, эрүүл мэнд, эрхийг чухалчлахгүй, гол нь нам засгаа л хамгаалах зорилготой!!! Ийм философиор бэлтгэгдсэн кадрууд Монголын цагдаа, цэргийг хуучин диктатур арга барилаар л удирдана, өөрөөр чадахгүй, мэдэхгүй!!!
өвгөн Р.Чингисээ огцор яв албаа өгөө чи чадахгүй байна.
Миний хүүхдийг ингэж юм бол би нялганахгүй шууд Хүрэлсүх Занданшатар нарыг хэмх балбаж өшөөгөө авна. Хууль шүүхэд итгэж цаг алдах огт хэрэггүй.
Сүх жанжин цаад эздийг нь ол гэдэг шиг гол буруутнууд бол томилгоо хийсэн Хүрэлсүх Занданшатар нар мөн.
орос школоос салаагүй цагт цэргийн яргалал үргэлжилсээр байх болно Цэргүүдэд яргагчидаас өөрсдийгөө хамгаалах аргагүй хамгаалагч хийх бүрэн эрхийг өгөх цаг нь болсон Цэргүүд яргагчидад зодуулах алуулахаас өмнө өрсөж ярагчидыг устгаж өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй
Одоогийн жилийн цэргийг ямар цэрэг гэх вэ дэ ! Хүүхдийн яслиас долоон доор зөөлөн газар ! Харин ясли нь илүү харгис хатуу байх шүү ! Нэг цэрэг нэг цэрэгтэйгээ үг зөрөөд нармайг нь нээчихсэн чинь улсаараа шуугиад сүйд болж байгаа юмуу ! Штабын дарга Чингэс хаан нь ч хүртэл мэдэгдэл хийгээд сшйд болж байгаа юмуу ! Хажууд нь укрианы дайн юу ч биш юм байна л да ! Дээр үёд 3 жилийн цэрэг байхад эхний хоёр жил өдөр болгон зодуулж дэглүүлдэг байлаа ! З дахь жилээ хал болоод өшөөгөө авч эхэлсэн дэ !! сайхан байжээ !
харанхуйгаас айгаад шөнө харуулд гарч чадахгүй цэрэг хүртэл байна гэж дээр дуулдаж байсан, мөн хэцүү еэ :)
угаасаа ганцхан жилийн алба хаадаг цэргүүдэд өөр оных гэж бас юу байхын бол !? :))
Харин тиймээ хавар, намрын татлагын цэрэг гэх байх.
Dear Mongols: Only one way to end all forms of violence and bullying is Develop independent department of human rights with own law enforcement officers.Armed to the teeth. Powerful enough to end all forms of violence,corruption crimes against humanity and cronyism. Kleptocrats are scavengers. Sincerely Iron Leader the Great
Шөнийн “генерал “ ОГЦОР ! 60 хүрсэн одоо болно!
худлаа шаа. Эннэ бол дэглэлт яргалал
Xen zoxion bguulsan gedgiig gadarlai bgaa bizdee Chigsee! Sain bod.
Энэ одоо огцрооч
Эрүүдэн шүүх вий