Сүүлийн өдрүүдэд цахим орчинд "Төрийн одон, медаль авна, зарна" гэх агуулгатай мэдээлэл нийтлэгдэх болсон. Монгол Улсын төрийн одон, медаль, цол, шагналыг олгох бүрэн эрх нь зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон бөгөөд эдгээрийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог юм.
Иймд төрийн одон, медалийг хуурамчаар үйлдэх, худалдан борлуулах нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдох бөгөөд “Зөрчлийн тухай хууль”-ийн 15.21.2-т зааснаар уг зөрчлийг үйлдсэн иргэнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэнэ. Мөн тус хуулийн 15.21.1-т зааснаар улсын цол, одон, медалиар шагнагдаагүй этгээд цолны тэмдэг, одон, медалийг зүүсэн тохиолдолд хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэнэ" гэж заасан байдаг.
Иргэн та дээрх төрлийн аливаа зар мэдээлэлд автахгүй байх, төрийн одон, медальтай холбоотой хууль бус үйлдэлд оролцохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Бямба - 01 сарын 24,
2026

Сэтгэгдэл7
Алтан гадас аваагүй боловч зүүгээд явж байгаа олон нөхдүүд байна шүү ! шалгаад торгоорой
Эрээнд яг адилхан хийцтэй одон медаль байдаг гэсэн ш дээ! Тэрнээс нь аваад зүүчихээд явж байхад яавал гэж?
Одон металь, гавъяат авч байгаа хүмүүсийн нэрийг зурагтай нь ил нийтэлж баймаар байна. Насаараа ажил хийж үзээгүй хүн алтан гадас, хөдөлмөрийн гавъяаны одон авсан байх юм. Ерөнхийлөгч гол хэдэн хүнээ ил гаргаад нөгөө хахуулын хүмүүсээ ард түмэнд мэдэгдэхгүй. Нөгөөхийг нь цайллага хийх үед нь мэдэх юм.
Угаасаа одон медаль тараах ажил авлига, наймааны шинжтэй болсны үр дүн энэ л дээ.
Угаасаа одон медаль тараах ажил авлига, наймааны шинжтэй болсны үр дүн энэ л дээ.
Угаасаа одон медаль тараах ажил авлига, наймааны шинжтэй болсны үр дүн энэ л дээ.
Угаасаа одон медаль тараах ажил авлига, наймааны шинжтэй болсны үр дүн энэ л дээ.
Эрэлт байгаа учир нийлүүлэлт байна л даа. Хөдөлмөрөө үнэлүүлж авдаг шагналуудыг хэн ч бишүүд танил талаараа, намаараа, мөнгө төгрөгөөр авах нь хавтгайрсан учир дээрхи боломжууд багатайхөн шиг нь захаас зараар худалдан авахад хүрч байгаагийнх. Яахав дээ зараар залилуулсан бол хохь нь шүү дээ. Авах ёсгүй юмыг авах гэж бусдыг хуурч мундаг шагналтай хүн болох гэж улайрсны гор л биз. Зарж буй хүмүүс авч буйгаасаа бага буруутай. Залилах нь зөв гэхгүй авах гээд залилуулагсдыг өмөөрөх шалтаг алга.
Алтангадас бүү хэл Сүхбаатар зэрэг медалийг Хужаа сайтаар дүүрэн зараад байх юм. шалгаж чадах уу? Угаасаа хужаад захиалдаг болохоор тэр үү? Нарантуул дээр ч зарж л байдаг ш дээ. Ер нь энэ балай төмрийн системээ халбал таарна. Бараг бүх хүнд тараагаад дууссан биз дээ. Одоо авах хүн үлдсэн үү?!