Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 12 дугаар сарын 8-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 105 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 66 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 918 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 23 хэргийг шүүхэд шилжүүлэх, 32 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 6 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 855 хэрэг шалгагдаж байна.
Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт нийт 2 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 11 мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүллээ.
Даваа - 12 сарын 15,
2025

Сэтгэгдэл0