БНСУ-ын Сөүл хотод согтуурсан, өөрийгөө хамгаалах чадваргүй байсан эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт 20 гаруй насны хоёр залууг цагдаагийн байгууллага саатуулсан бөгөөд шалгалтаар тэд Монгол Улсын иргэн, тус улсад суралцдаг оюутнууд болох нь тогтоогджээ.
Хэргийн нөхцөл:
Сэжигтнээр татагдсан А болон Б нар нь өнгөрсөн аравдугаар сард Сөүл хотын Мапу дүүрэгт байрлах нэгэн клубт танилцсан гадаадын 20 орчим насны эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр, эмэгтэй нь архины нөлөөнд хэт автсан байсан бөгөөд тэд үүнийг далимдуулан клубын ойролцоо газар руу чирч аваачин, гэмт хэрэг үйлдсэний дараа зугтжээ.
Мөрдөн шалгалт ба баривчилгаа:
Хохирогч цагдаад хандсанаар мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн ч сэжигтнүүд болон хохирогч нь бүгд гадаадын иргэн байсан тул мэдээллийг тодорхойлох явц багагүй хүндрэлтэй байсан байна. Гэсэн ч цагдаа нар хяналтын камерын бичлэгийг шинжилж, сэжигтнүүд Монгол Улсын иргэд болохыг тогтоожээ.
Үүний дараа эрэн сурвалжлах ажиллагааг идэвхжүүлсний үр дүнд:
Сэжигтэн Б-г өнгөрсөн сарын 27-нд гэрт нь,
Сэжигтэн А-г энэ сарын 1-нд хот хоорондын автобусны терминал дээр малгай, маск зүүж, нүүрээ нуусан байдалтай автобусанд сууж зугтах гэж байх үед нь баривчилсан байна.
Ингэж нэг сараас илүү хугацаанд үргэлжилсэн мөрдөн байцаалтын дараа сэжигтнүүдийг саатуулсан бөгөөд уг хэргийг прокурорт шилжүүлэн шалгаж эхэлжээ.
Н.Отгон
Эх сурвалж: MBN News
Пүрэв - 12 сарын 11,
2025

Сэтгэгдэл2
Тохирчихоод мөнгөө өгөөгүй баньд нарыг гөрдөж цагдаад өгөлгүй яахав соо хүүхэн !
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!