11-р сарын 19-нд Хятадын Гадаад харилцааны яам хэвлэлийн бага хурал хийв. Уг хурлыг хэвлэлийн төлөөлөгч Мао Нин удирдан явуулсан байна.
Энэ үеэрээ: " ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин "Хятадын иргэдэд Орос руу визгүй зорчих бодлого удахгүй хэрэгжиж эхэлнэ” гэж 11-р сарын 18-нд мэдэгдлээ. Энэ талаар Хятад улс ямар байр суурьтай байна вэ? Мөн визгүй зорчих болсноор Хятадын иргэдийн Орос руу аялах тоо нэмэгдэх үү?" гэсэн сэтгүүлчийн асуултад Мао Нин хариулахдаа:
"Хятад, Оросын иргэд харилцан зорчих нөхцөлийг хялбарчлах, дөхөм болгох нь ихэд ач холбогдолтой гэж Хятадын тал үздэг.
Хятад, Орос хоёр нь дэлхийн хамгийн том хөрш орнуудын хувьд хүмүүнлэгийн харилцаа, иргэдийн солилцоог өргөжүүлэх нь хоёр талын нийтлэг ашиг сонирхолд бүрэн нийцдэг. Харилцан визгүй зорчих нь хоёр орны ард түмний ойлголцол, найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд чухал түлхэц болно. Иймд Хятад улс Оросын талын энэхүү санаачилгыг эерэгээр хүлээн авч байгаа бөгөөд цаашдын иргэд хоорондын солилцоонд онцгой ач холбогдол өгч байна" гэжээ.
Г.Бямба
Лхагва - 01 сарын 14,
2026

Сэтгэгдэл6
Хайшеньвэй наш…..
Хятадын эрлийзүүд Орост сайн байдаг нь нэг л учиртай
За дуус манай төрд байгаа пороро тэргүүтнүүд хятадуудыг квотгүй оруулж ирэх талаар уйгагүй лобби хийж байгаа
Оросод Хятадуудыг сайхан дээрэлхэж луйвардана даа харин.
Хужаа нарыг дээрэмдэж хоослоод хужаа нь нүцгэн буцаах нь зөв.
Аялал жуулчлалаар дамжуулан олох орлогоо нэмэгдүүлэх гэсэн санаа байх. Хойд солонгостой бас аялал жуулчлал хөгжүүлээд бгаа