sonin.mn

 11-р сарын 18-нд БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Москва хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын сайд нарын зөвлөлийн 24 дэх хуралд оролцов. ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин хурлыг даргалж, арга хэмжээнд ШХАБ-ын гишүүн орнууд, ажиглагч орнууд болон яриа хэлэлцээний түншүүдийн удирдагчид, төлөөлөгчид, зохион байгуулагч орны зочид, холбогдох олон улсын байгууллагуудын албан тушаалтнууд оролцсон байна.


Ли Чян энэ үеэр хэлэхдээ, "ШХАБ нь дэлхийн засаглалын тогтолцоог бүтээн байгуулах, шинэчлэх чухал хүчин болохын хувьд, дэлхийн засаглалын санаачилгыг хамтран хэрэгжүүлэх боломжийг ашиглан "дэлхийн засаглал"-ыг хэрэгжүүлэхэд илүү их үүрэг гүйцэтгэх ёстой юм.


Тухайлбал, нэгд, өөрийн өвөрмөц давуу талуудаа ашиглах ёстой. Хоёрт, хөгжил, аюулгүй байдал гэсэн хоёр гол салбарт анхаарлаа хандуулах ёстой. Гуравд, инноваци, өөрчлөлтийн эрч хүчийг хөгжүүлэх ёстой гэжээ.


Ли Чян цааш нь онцлон тэмдэглэхдээ, ШХАБ-ын Тяньжинийн дээд хэмжээний уулзалтаар, удирдагчид "ШХАБ-ын ирэх 10 жил (2026-2035)-ын хөгжлийн стратеги"-ийг хамтран баталсан. Бүх гишүүн орнуудтай хамтран ажиллаж, стратегийн зохицуулалтад илүү их анхаарал хандуулж, хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.


Г.Бямба