sonin.mn

Хятадаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Фү Цүн 17-нд Аюулгүйн Зөвлөлийн мөргөлдөөн хийгээд хүнсний аюулгүй байдлын талаарх нээлттэй мэтгэлцээнд үг хэлж, мөргөлдөөн хийгээд өлсгөлөнгийн аймшигт мөчлөгийг эвдэхийг уриалжээ.




Фү Цүн онцлохдоо, олон улсын хууль дээдлэх ёсыг баримталж, энгийн иргэдийн амьд үлдэх үндсэн эрхийг баталгаажуулах шаардлагатай. Мөргөлдөөнтэй бүсэд хүмүүнлэгийн тусламж нь энгийн иргэдийн амьд үлдэх гол зүйл бөгөөд цорын ганц хэрэгсэл болдог. Хүмүүнлэгийн тусламжийг улс төржүүлж, өлсгөлөнг зэвсэг болгож, хүмүүнлэгийн ажилтнуудыг халдлагын бай болгож болохгүй гэжээ.




Фү Цүн уриалахдаа, тогтвортой хөгжлийг дэмжиж, мөргөлдөөн хийгээд хүнсний аюултай байдлын үндсэн шалтгааныг арилгах ёстой. Олон улсын хамтын нийгэмлэг хөгжиж буй орнуудад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлж, бие даасан хөгжил болон засаглалын чадавхийг нь нэмэгдүүлэхэд үнэнхүү тусалж, мөн улс орнуудын урт хугацааны энх тайван, тогтвортой байдлыг бий болгох хэрэгтэй гэжээ.