УИХ-ын дарга намын дарга байхыг хориглосон хуулийг УИХ дахь АН-ын бүлгийнхэн санаачлаад буй билээ. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү байр сууриа илэрхийлжээ.
Тодруулбал Т.Баярхүү: "УИХ-ын дарга намын дарга байж болохгүй гэсэн хуулийн төслийг АН-ын бүлэг санаачилсан байна. Парламентын засаглалтай улсуудад намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж сонгуульд өрсөлддөг.
Сонгуулийн үр дүнгээр олонх болсон нам нь дангаараа эсвэл бусад намуудтай эвсэж Засгийн газраа байгуулдаг бөгөөд намын дарга нь Ерөнхий сайд болдог нь парламентын нийтлэг жишиг юм.
Энэ зарчмыг улам баталгаажуулахын тулд намын дарга ялсан тохиолдолд Ерөнхий сайд болдог, харин УИХ-ын дарга намын дарга байж болохгүй гэдэг хуулийн санаачилгыг би бүрэн дэмжиж байна.
Нэгдүгээрт, УИХ-ын дарга гэдэг албан тушаал нь спикер буюу хурлын дэг, хэлэлцэх асуудлын дарааллыг зохицуулдаг, микрофон хуваарилдаг, “чанга яригч” гэсэн утгатай үүрэгтэй. Парламентын засаглал анх үүссэн цагаас эхлэн ийм жишиг тогтож, өнөөдрийг хүртэл олон улсад мөрдөгдөж байна. Гэтэл манай улсад УИХ-ын дарга нь намын дарга байх “муу жишиг” удаан оршсоор ирсэн.
Энэ нь байнга улс төрийн хямрал, Засгийн газрын тогтворгүй байдалд хүргэдэг нь нууц биш. Тиймээс АН-ын гишүүд, УИХ-ын гишүүд маань энэ асуудлыг нэг мөр шийдэх нь зүйтэй.
Хоёрдугаарт, 2006 оны 1 дүгээр сард батлагдсан хуулиар УИХ-ын даргыг бусад гишүүдээс илүү эрх мэдэлтэй болгож, анх “чиг үүрэг” гэсэн байсан 14 заалтыг “эрх” болгон өөрчилж 17 заалт болгосон. Ингэснээр УИХ-ын дарга Үндсэн хуулиар олгогдоогүй эрх мэдлийг авч, зөвхөн УИХ-ын даргыг сонгосон тойргийн сонгогчдод бусад гишүүдийн сонгогчдоос илүү эрх олгосон, Үндсэн хууль зөрчсөн байдал бий болсон.
Энэ “төрийн эргэлтийн шинжтэй” хуулийг өнөөдрийг хүртэл засалгүй явж ирсэн нь туйлын буруу.
Тиймээс УИХ дахь АН-ын бүлэг энэ хуульд анхаарч, УИХ-ын даргын эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн зохицуулалтыг нэг мөр засаж, УИХ-ын дарга зөвхөн спикерийн буюу хурлын дэг, хэлэлцэх асуудлыг зохицуулдаг, жинхэнэ “чанга яригчийн” үүргээ биелүүлдэг байх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Ийм шинэчлэлийг бүрэн хийж чадвал энэ удаад АН-ынхны Монголын төрд оруулж буй маш том гавьяа болох болно." гэсэн байна.
Н.Отгончимэг
Лхагва - 12 сарын 10,
2025

Сэтгэгдэл16
Шүлсээ үсчүүлээд гараа зангаад хурдан хурдан яриад сахлаа Маркс Энгёльс шиг бавайтал ургуулаад онол ярьдаг Баярхүү одоо ийм жижиг юм ярьж байгаа юмуу ! Ийм жижиг юмыг одоо болтол засаж чадаагүй Монгол яана да яана ! Хөгжих гэж хөглөчих юм да !
засгийн эрх мэдэл хэнд бна тэр хүний л санаагаар л явна шүү дээ,эрх мэдэлгүй бол хичнээн зөв юм яриад ямар ч нэмэргүй,хулхи хурандаагийн зааснаар л оюулзганыг буулгаж,амрааг шоронгоор шантаажилж,ураны учралыг намын даргаар тавьж, огцорч үхдэл болсон зандкаг цэцийг дарамталж амилуулан ес-аар ажиллуулж байгаад еөк болгож,өөрөө ес болоод,үндсэн хууллинд өөрчлөлт оруулж "мөнхийн эрх мэдэлтэй" еөк болох хүүкийн сценараар үйл явдал өрнөж байгааг мэдрэхгүй баярхүүгийн сахал мэтийн жижиг юмаар "оролдоод" яанам билээ тахар минь
Хүнээс үг сонсож сурах хэрэгтэй байна даа Баярхүү их хуралд байх ёстой хүн нэг шүү юугаа ч мэдэхгүй хэрүүл хийхээс өөр мэдлэггүй тэгээд гадаад дотоодын баахан дипломтой амьдрал мэдэхгүй баахан хөөсөнцөр баагнуудын хажууд мундаг хүн шүү дээ
ерөнхий сайд намын дарга байхыг цуцлаач ---------одоо их хурлын дарга байхгүй учраас их хурлын гишүүн хүн учрал дарга болно
санаа нь зөв л дөө ... манайх хуучин үе шигээ л төр засаг нь биш харин нам л улсыг удирдчих гээд байх юм
Учралд Ерөнхий сайд хийх мэдлэг, чадвар, дадлага туршлага байхгүй учраас тэрээр Ерөнхий сайдын албанаас үхтлээ айж, дагжин чичирч зугтаж байгаа юм.
Энэ хүнийг ерөнхий сайд болгох юмсан
БАЯРXҮҮ ИЙМ ГЕОПОЛИТИК ОЛОН УЛСЫН НӨXЦӨЛД МОНГОЛЫГ АВРАX ЕРӨНXИЙ САЙД XИЙX ЦОРЫН ГАНЦ ЦАР XАРААТАЙ XҮН !!! БИД ОРОС XЯТАД, ГУРАВДАГЧ ОРНОО ДАГААД XЭЗЭЭ Ч ӨНДИЙXГҮЙ, ӨӨРИЙН МӨНГӨНИЙ БОДЛОГООР ӨНДИЙНӨ, ЖИШЭЭ НЬ ЧЕX УЛС XЭЗЭЭ Ч ЕВРО-Г АВААГҮЙ ОДОО XОЖИЖ ЭXЭЛЖ БАЙНА!!!

Чеxийн еврэй эдийн засагчид евро-г xэзээ ч аваагүй.
Тийм шүү, Т.Баярxүү бол монголын Еврэй.