sonin.mn

Голомт банк санхүүгийн салбарт дэлхийн дэвшилтэт технологийгтүүчээлэн нэвтрүүлэгчийн хувьд Google компанитай хамтран Google Pay төлбөрийн хэрэгслийг Монгол Улсад албан ёсоор нэвтрүүлж, төлбөрийн шинэ шийдлийг харилцагчдадаа санал болгож байна. Ингэснээр Голомт банкны карт эзэмшигчид Android болон Wear OS төхөөрөмжөөр дэлхийн аль ч улс оронд NFC тэмдэглэгээ бүхий ПОС дээр, гар утсаараа хормын дотор төлбөр тооцоо хийх боломжбүрдлээ. 


Монгол Улсад 2.6 сая android хэрэглэгч байна.


Google Pay бол дэлхийн олон оронд идэвхтэй ашиглагддаг, 700 сая гаруй хэрэглэгчтэй дижитал төлбөрийн хэтэвч юм. Android үйлдлийн систем бүхий гар утас, төхөөрөмжтэй хэрэглэгчид дэлхийн хаашаа ч аялж, зорчсон NFC тэмдэглэгээ бүхий худалдаа, үйлчилгээний газартGoogle Pay-ийг ашиглан төлбөрөө хялбар, аюулгүй төлөх боломжтой. Мөн онлайн худалдан авалт хийхдээ хурууны хээ эсвэл Face ID ашиглан төлбөрөө гүйцэтгэдэг тул бэлэн мөнгө эсвэл карт ашиглах шаардлагагүй, илүү аюулгүй, найдвартай шийдэл юм.


Google Pay-ийн давуу тал:


• Карт, бэлэн мөнгө авч явах шаардлагагүй бөгөөд гар утсаа ойртуулаад л гүйлгээ хийнэ.

• Токенжуулалтын систем нь таны картын мэдээллийг шифрлэжхамгаалдаг тул илүү найдвартай.

• NFC технологи бүхий ПОС төхөөрөмжтэй л бол дэлхийн хаана чашиглах боломжтой. 

• Хэдэн сая цахим худалдааны вэбсайт, аппликэйшнд Google Pay ашиглан нэг товшилтоор л гүйлгээ хийнэ.

• Бүх төлбөр тооцоогоо нэг хэтэвчээр удирдах хурдан, ухаалаг, дижитал шийдэл. 


Хэрхэн Голомт банкны картаа Google Pay-д холбох вэ?


Голомт банкны бүх төрлийн Mastercard болон T брэндийн картыгSocialPay аппликэйшнээр дамжуулан Google Pay-д холбон ашиглахболомжтой.


1. Google Wallet aппликэйшнийг Play Store-оос татна.

2. Google хаягаараа нэвтэрнэ. /Байхгүй бол шинэ Google хаяг нээнэ/

3. SocialPay аппликэйшнд нэвтрэнэ.

4. Холбох Mastercard эсвэл T картаа сонгоно.

5. “Add to Google Wallet” товчийг дарж, баталгаажуулна.


Ингээд л таны карт Google Pay ашиглахад бэлэн боллоо. Голомт банкны картаа Google Wallet-д холбосон харилцагчдыг төлбөрийн болон төлбөрийн бус олон шинэ боломжууд, хөнгөлөлт урамшууллууд хүлээж байна. Та хараахан Голомт банкны Mastercard болон Т картын эзэмшигч болж амжаагүй бол ЭНД дарж картуудын дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцаарай.