Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх гэр хороолол, автомашин, дулааны цахилгаан станцаас үүсэж байна. Тодруулбал, агаарын бохирдлын 44.2 хувийг дулааны цахилгаан станц, 31 хувийг гэр хороолол, 16.1 хувийг автомашин, 8.7 хувийг бусад эх үүсвэр бүрдүүлдэг.
Үүнээс дулааны цахилгаан станцыг хасаад тооцвол, агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг бусад эх үүсвэр эзэлж байна.
Агаарын бохирдлын дийлэнхийг бүрдүүлж буй гэр хорооллын утааг бууруулахад тэр хэмжээгээр бохирдол буурна хэмээн тооцож, хатуу түлшний хувьд хамгийн цэвэр түлш гэх хагас коксон шахмал түлш, хийн түлш, дулаалга, орон сууцжуулах зэргээр бодлогын арга хэмжээнүүд авч байна.
Гэсэн хэдий ч агаар бохирдуулагч бодисын нэг нүүрстөрөгчийн дутуу ислийн 64.1 хувь, хүхэрлэг хийн 71.7 хувийг гэр хороолол бүрдүүлдэг учир агаарын бохирдлыг бууруулахад гэр хорооллын утааг бууруулах, орон сууцжуулах төслүүд зайлшгүй чухал.
Дараагийн ээлжид автомашины утааг бууруулах нь зүйтэйг судалгаанаас харж болно. Учир нь агаар бохирдуулагч тоосонцрын 52.3, азотын давхар ислийн 63.2 хувийг автомашины утаа эзэлдэг байна.
Ядаж байтал Улаанбаатар хотод байгаа автомашинуудын 74.19 хувь нь буюу 594 мянган тээврийн хэрэгсэл нь 10-аас дээш жилийн насжилттай юм. 10-аас дээш жил явсан машин бага хурдтай хөдөлгөөнд оролцоход, түүнээс ялгарах хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их ялгардаг байна. Иймд автомашинаас ялгарч буй бодисын хэмжээ байнга өсөх хандлагатай байгаа тул түгжрэлийг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай.
Мөн авто замаас үүдэлтэй дуу чимээний бохирдол их байгааг ДЭМБ-аас тодорхойлжээ. Дуу чимээний бохирдлын хүлцэх хэмжээг 60 дб хэмээн тогтоосон бол Улаанбаатар хотын дундаж дуу чимээ 75.1 дб буюу 15 дб-ээр их байна. Судалгаагаар автомашины дундаж хурдыг 26 хувиар нэмэгдүүлэхэд тээврийн хэрэгслээс ялгарч буй агаарын бохирдол 17.8 хувь буурах боломжтойг дүгнэжээ.
Хамгийн харамсалтай баримт бол агаарын бохирдол нь амьсгалын замын өвчлөлийн 53, уушгины хавдрын 40, хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн 24 хувийг бүрдүүлдэг. Тиймээс агаарын бохирдлыг бууруулахад гэр хорооллын болон автомашины утааг бууруулахад бодлогын арга хэмжээг тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй байна.
Даваа - 12 сарын 08,
2025

Сэтгэгдэл5
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!
Yanjuuriin utaag tsagarig bolgon uleedeg zarchmiig ashiglan tsahilgaan stantsiin yandangiin utaag 300 metr undert gargaval bohidol hedii her buurah boloo Ungersen zuund Iim technologies ZHU-d hiigdsen tuhai "Izvestia" soninoos unshij bailaa daa
МАН-ын бүдүүн данжаадууд саарал ордонд бие биенээ хошногоддог болсноос хойш монголчуудын сүлд хийморь байхгүй болсон.
гэр хороололд хийн сисчер тонн тонноор хий тээвэрлэж ирж маш өндөр том хийн невть баазын сав бак шиг хэдэн давхар байшин шиг монгол гэрийн хиртэй дугуй цистерэнд өдөр бүр машинаар зөөж хийх юм байна улаанбаарын гэр хорооллыг галын дөл болгоод байгаа юм биш үү байгалын хийн ч бай нүүрсний ч бай цахилгаан станц хотын захад байрлаж холоос шугам хоолойгоор өгдөг нь аюулгүй байдаг халуун орны эрээвэр хураавар хог солонгосоор хийлгэх биш орсын ямар нэг станц бариачээ хариуцлага тохно шүү
Shine toirog zam, Tuuliin hurdnii zam barigdsnaar mashinii Hurd heden huvi nemegdeh yum bol