sonin.mn

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичигийн Тайванийн асуудлаар илэрхийлсэн байр суурь олон улсын хамтын нийгэмлэгийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна. Хятадын Төв Радио Телевиз энэ тухай: "Хятадын Төв Радио Телевизийн CGTN суваг олон улсын интернэт хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулгаар, оролцогчдын дийлэнх нь түүний мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон үйлдэл гэж үзжээ. Мөн түүний байр суурь нь Японы баруун жигүүрийн бүлгүүд дэлхийн II дайны дараах олон улсын дэг журмыг өөрчлөх оролдлого хийж буй дохио учраас маш болгоомжтой хандах ёстой гэж дүгнэжээ.


Дэлхийн II дайны төгсгөлд батлагдсан “Каирын тунхаглал”, “Потсдамын тунхаг” зэрэг олон улсын эрх зүйн баримт бичгүүд Тайвань нь Хятадын бүрэн эрхт нутаг гэдгийг нотолсон байдаг. Энэ нь дайны дараах олон улсын дэг журмын салшгүй хэсэг юм.


Санал асуулгад оролцогчдын:

91.1% — Япон улс түүхэн гэм буруугаа бодит үйлдлээрээ хүлээн зөвшөөрч, Хятадын бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой, 

88.5% — Түүний мэдэгдэл Дэлхийн II дайны дараах олон улсын дэг журмыг ноцтой зөрчсөн гэж үзжээ.


Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 дугаар тогтоол БНХАУ-г Хятад улсыг төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар хэмээн тогтоож, Тайвань нь Хятадын нэг хэсэг болохыг тодорхой заадаг. Үүнийг харгалзан санал асуулгад оролцогсдын 86.6% нь “Тайванийн тусгаар тогтнолыг өдөөх аливаа хүчинд буруу, аюултай дохио өгөхөөс татгалзах ёстой” гэжээ.


Санаэ Такаичи: “Тайваньд асуудал үүсвэл Япон ч мөн адил хохирно” гэх агуулгатай байр суурь илэрхийлсэн нь 1945 оноос хойш Японы удирдагчийн зүгээс ил тод хэлсэн анхны ийм мэдэгдэл болов. Тэрбээр Тайванийн асуудалд зэвсэг ашиглан оролцох боломжийг шууд үгүйсгээгүй бөгөөд Хятадын эсрэг хүч хэрэглэхийг анх удаа цохон дурьдсан байна.


Энэ тухайд санал асуулгад оролцогсдын:


86.1% — Түүний мэдэгдэл нь Хятад, Японы хооронд байгуулсан дөрвөн чухал улс төрийн баримт бичгийг зөрчиж, хоёр орны харилцааны суурийг эвдэж байна,


88.9% — Тайванийн асуудалд хөндлөнгөөс оролцож, цэрэг, хүч ашиглаж болзошгүй гэх мэдэгдэл бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой заналхийлэл учруулж байна гэж үзжээ.

Олон улсын тоймчид Такаичигийн энэхүү мэдэгдэл Японы баруун жигүүрийн хүчнүүдийн цэргийн бодлогоо өргөтгөх, энхийн Үндсэн хуулиа өөрчлөх сонирхолтой шууд холбоотой гэж үзсэн байна.

Мөн санал асуулгад оролцогчдын


88.3% — Энэ мэдэгдлийг Японы цэргийн тэлэлтийг зөвтгөх оролдлого байж магадгүй,


87.2% — Японы милитаризм дахин сэргэх боломжийг олон улсын хамтын нийгэмлэг онцгой сэрэмжтэй хянах ёстой гэж үзжээ.


CGTN-ий англи, испани, франц, араб, орос хэл дээрх платформуудад нэгэн зэрэг явагдсан энэхүү санал асуулгад 24 цагийн дотор 6643 хүн оролцжээ.


Г.Бямба