ХААИС-ийн профессор Т.Оюунчимэгтэй ярилцлаа.
Та "Хөрсний хүнд металийн бохирдлыг яаж бууруулах вэ?" гэсэн сэдвээр илтгэл тавьжээ. Яагаад энэ сэдвийг судлах болов?
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэдэг нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжиж байгаа бүх үйлдвэрлэл үйлчилгээний үйл ажиллагааг төсөл гэж нэрлэдэг. Үйл ажиллагаа явуулж байгаа бүх субьектууд бүгд төсөл хэрэгжүүлэгчид болно гэсэн үг юм.
Эдгээр газруудын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь хүрээлэн буй орчны нөөцөд болоод хүний эрүүл мэндэд хэрхэн яаж сөргөөр болон эергээр нөлөөлж байгаа нөлөөллүүдийн эрчим, хугацаа, цар хүрээг нь илрүүлээд, үүсэж буй сөрөг нөлөөллийг нь бууруулах технологийн зөвлөмж өгдөг цогц үйл ажиллагааг байгаль орчны үнэлгээ гэж нэрлэдэг.
Тийм учраас байгаль орчны үнэлгээ гэсэн байгаль орчныг хамгаалах менежментийн хамгийн гол арга хэлбэр нь бол байгалийг шинжлэх ухааны үндэстэйгээр хуулийн хүрээнд хамгаалах зөвлөмжийг өгдөг бие даасан салбар нь эрхзүйн хүрээндээ тогтворжсон, бие даасан үндэсний боловсон хүчинтэй, арга аргачлалтай. Энэ салбар Монгол Улсад үүсч хөгжөөд нас биед хүрчээ. Энэ салбар хөгжиж байж өнөөгийн байгалийн нөөцүүдийн хулгай, хууль бус зүйлс байхгүй болох юм. Монгол Улсад энэ салбар бие даасан институц болоод хөгжчихсөн байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэснээр төсөл хэрэгжүүлэгчид эдийн засгийн үр ашигтай байх, эрсдлүүдээс хамгаалагдах ач холбогдолтой юм. Тийм ч учраас "Байгаль орчны үнэлгээ, хөгжлийн чиг хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Энэ хурлаас салбарт ямар алдаа дутагдлууд байна вэ? Цаашдаа аль чиглэлээр, хэрхэн хөгжих вэ? Ирээдүй хойч үедээ Монголын байгаль орчноо ямар байдалтай үлдээх вэ? гэдэг асуултын хариуг олж, гарц гаргалгаагаа олох гэж чуулан хэлэлцэж байна. Монгол Улсад өнөөдөр хамгийн аймшигтай болсон зүйл бол хөрсний бохирдол.
Хөрсний хүнд металийн бохирдлыг маш олон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, мэргэжлийн байгууллагууд агаар бохирдсон байна, ус бохирдсон байна, хөрс бохирдсон байна гэж ярьж байгаа. Миний энэ хурал дээр тавьсан илтгэлийн сэдэв "Хөрсний хүнд металийн бохирдлыг яаж бууруулах вэ" юм.
Бохирдолтой байна гэж яриад ханачихлаа шүү дээ. Тэгвэл одоо бохирдчихсон байгаа хөрсний асуудал дээр төсөл хэрэгжүүлэгч нартаа үнэлгээний байгууллагууд юуг зөвлөх вэ? Жишээлбэл, хар тугалгаар бохирдсон хөрсөнд ямар ургамал тарьж бохирдлыг хэдэн хувиар бууруулах юм? Хүнцлээр бохирдсон бол, цайраар бохирдсон бол яах вэ? гэдгийг байгаль орчны хяналт үнэлгээний мэргэжлийн чиглэлээр баклавр, магистр, докторын оюутнуудтайгаа туршилт судалгаа хийгээд, уг судалгааны бодитой үр дүн дээр тулгуурлан, ургамлаар бохирдол бууруулах нь бусад төрлийн технологиудаас хямд төсөр, хэрэгжүүлж болохуйц төсөл бэлдсэн байгаа юм. Энэ аргаа яаж зөвлөмжлөх вэ? гэдэг талаараа илтгэл тавьж оролцож байна.
Байгаль орчны үнэлгээг зөвхөн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд л хийлгэдэг гэдэг ойлголт байдаг. Гэтэл бидний өдөр тутмын амьдралд ч нөлөөтэй юм байна шүү дээ. Энэ талаар тайлбарлаж өгөхгүй юу?
Байгаль орчны үнэлгээг дөрвөн чиглэлээр хийх тогтолцоо Монгол Улс төдийгүй дэлхийд үүссэн байгаа. Дэд бүтэц, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээ, уул уурхай гэсэн дөрвөн чиглэл байдаг.
Дэд бүтэц гэхэд том замуудын трасс, дүүжин замын тээвэр, төмөр зам, авто замын тээвэр, цахилгааны шугам сүлжээ зэрэг орж байгаа бол үйлдвэрлэл үйлчилгээнд нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрүүд, баяжуулах үйлдвэр гээд хүнд хөнгөн бүх үйлдвэрүүд ордог. Үйлчилгээний төсөлд хөрсийг бохирдуулдаг маш олон газар бий.
Үүнд, дугуй засвар, автомашин засвар, хоолны газрууд гээд бүх төрлийн үйлчилгээний байгууллагууд хамрагдана. Хөдөө аж ахуйн төслүүдэд мэдээж фермерүүд, газар тариалан орно. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжиж байгаа төслүүдээ энэ дөрвөн чиглэлд хуваагаад, бүгдэнд нь үнэлгээ хийдэг. Уул уурхайн төслийг таван жил тутам үнэлгээ хийж мөн нэмэлт тодотгол хийдэг. Жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулдаг. Жижиг үйлчилгээний газруудын төслийг үнэлгээний хуулийн нэмэлт тодруулгаар заавал үнэлгээ хийлгэхгүйгээр тодорхойлолт гаргуулаад байгаль хамгаалагч, байгаль орчны байцаагчийн зөвлөмжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжтой гэдэг ангилалд оруулсан.
Байгаль орчинд нөлөөлөл багатай, ээлтэй төслүүдийг 10 жилд нэг удаа нэмэлт тодотголд орно. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлнэ гэдэг байдлаар ялгаатайгаар төслүүдээ ангилж өгсөн байгаа.
Уул уурхай бол байгаль орчинд нөлөөтэй, том том газруудыг эвддэг, малчдын малаа бэлчээх уламжлалт эрхийг нь алдагдуулдаг гэдэг утгаараа нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг хэдий ч гэсэн улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулдаг учраас тухайн төслийг хэрэгжүүлэх шаардлагатай байдаг ч уул уурхайн компаниудад бид нөхөн сэргээлтийг Монгол Улсын хууль, дүрмийн дагуу, стандартын дагуу хийх ёстой, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах ёстой, хамтын оролцоотой байгаль орчны мониторинг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн ийм зөвлөмж өгдөг.
Судалгаанаас гарсан үр дүн дээр суурилж сөрөг нөлөөллийг бууруулах ажил Монгол Улсын хэмжээнд ямар түвшинд байна вэ? Бид сөрөг нөлөөллийг хэр бууруулж чадаж байгаа бол?
Байгаль орчны мэргэжлийн байгууллагуудаар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан тайланг БОУАӨЯамаар батлуулахдаа 5 жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулдаг. Тэр төлөвлөгөөг үндэслэн төсөл хэрэгжүүлэгч нар тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулсан байгууллагаараа дахин батлуулаад, хэрэгжилтийн тайлангаа 10 сардаа багтаан бичиж холбогдох орон нутагтаа илгээн, нутгийн иргэдэд сөрөг нөлөөлөл бууруулах ямар үйл ажиллагаа хийсэн талаараа, нөхөн сэргээлт хийсэн тухайгаа тайлагнаж, нутгийн иргэд нь дараа жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үү? үгүй юу? гэдэг дээр санал өгдөг.
Энэ бол дэлхий нийтэд байдаг тогтолцоо. Энэ тогтолцоо Монгол Улсад нэвтрээд, үнэлгээний хууль батлагдсанаас хойш 25 жилийн нүүр үзэж байна.
Гэхдээ сүүлийн жилүүдэд бүх төслүүд рүү энэ үнэлгээ байгаль орчны менежментийн төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг хангаагүй бол хуулийн дагуу авах арга хэмжээ нь тодорхой болж, эрхзүйн тогтолцоо нь илүү боловсронгуй болж хуултуд хэрэгжиж байгаа юм. Энэ хэрэгжилтийг орон нутгийн байгаль орчны салбар, мэргэжлийн хяналтын салбар, экологийн цагдаа гэх мэт хяналтын байгууллагууд нь хэрэгжилтийг маш сайн хангуулж байгаа. Хамгийн гол нь БОУАӨЯаман дээр тодотгол хийгдээд ороод ирэхэд нь өмнөх жилүүдийн менежментийн төлөвлөгөөгөө биелүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авагдаад, хуулийн хэрэгжилтийг хангасны дараа үйл ажиллагаа явуулах эрхийг нь олгох зорилгоор Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтэс дээр маш сайн анхаарч ажиллаж байгаа.
Баярлалаа.
Ярилцсан М.Чойжал
Лхагва - 01 сарын 14,
2026

Сэтгэгдэл15
монгол улс өнөөдөр хүн бүр ил ба далд малын халдварт БРУЦЕЛЛЁЗ Архаг өвчинтэй байна үүнээс болж хүн бүр хөл гар дотор эрхэтний архаг өвчинтэй болж байна манайд бруцеллёз өвчнийг НАЙМАН ЗҮЙЛЭЭР ШИНЖЛЭХГҮГЭЭС илэрдэггүй ер нь эмчлэгддэггүй тахир дутуу болдог
Mash zuv yarij baina daa
АВИЛГА , МОНГОЛЫН ХАМГИЙН АЙМШИТАЙ АСУУДАЛ БОЛ АВИЛГА.. ТӨРИЙН ДАМПУУРАЛ.
Ялгадсаа зам руугаа асгадаг вагон
Хүний баас зүгээр биологийн гаралтай болохоор байгальд байдаг зүйл. Харин машиныхаа хэрэглэсэн тосыг хаяхгүй байгаа байдлаас харвал нэг бол улаанбаатар шатааж агаарын бохирол үүсгэж байна. Эсвэл шууд газарт асгаж хөрсний бохирдол үүсгэж байна. 1 сая машин унаж байгаа монголчуудын хэрэглэсэн машины моторын тос нь олдохгүй байгаа нь тун сонин. Улаанбаатар 650 мянган машин жилдээ тослоо 1 удаа солиход хэдэн литр болох вэ. Тэр тос хаашаа алга болсон бэ. Кропны тос бас байна. Ийм байдлаар машинтай холбоотой асар олон бохирдол гарч ирнэ.
Улаанбаатарын хогийн цэг дээр нэг литр ч машины хөдөлгүүрийн тосны хаягдал хаяхгүй байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл тэр бүх машины хөдөлгүүрийн хэрэглэсэн бохир тосыг улаанбаатар дотор шатаадаг новшийн хулгайч нар байсаар байна.
Хөрсний бохирдол авлига хулгай, бэлгийн замын өвчин, хорт хавдрын өвчлөл найгаа алдсан! Энэ бол улс орон хөгжих биш уруудаж өвчин зовлон, ядуурал улам их болж байгаагийн тод жишээ! Бас хулгайч ардын намынханий 100% буруу юм л даа!
Монголын хамгийн аймшигтай нь Монголчууд амьд зомби болсон байна.
Сайхан ярилцлага болжээ.
Хувь хүн мэргэжилтэнгүүд бас хувь нэмэр оруулъя Тэжээлийн ургамал тарих нь хөрсний бохирдол хүнд металлын агууламжгүй багасгадаг биднийг дэмжих хэрэгтэй бна
Ураан туршилт нэрээр 20 жил олбрлж ус хөрсийг хиймийн болон цацрагт хороор хордуулчихаад бна доно говь ду говь гэх мэт монголчууд бид усаан газар оронтойгоо дуусглаа мөхлийн ирмэгт туллаа
Нэг дор бүгд цуглаад байгааг болиулахгүй бол тарж амьдраад байсан шиг байгал өөрөө цэвэрлэж дийлэхгүй !
Шар устэй «профессор» …хорсний бохирдолд нэмэр оруулж л байгаа
Энэ зүгээр л мөнгө олох гэж орилж байгаа нөхдүүд л гэж харж байна даа. Жинхэнэ инженерүүд үүнээс салгаж чадна . Зөв хотын баг л үүнийг арилгаж чадна. За ганц тэмцэж байгаа нь алдуулан барин хувиараа бохир усыг нь сорж байгаа нөхдүүд бусад нь зүгээр л мөнгө гэж л харж байгаа нөхдүүд шүү дээ
Яг юу шийдэх гээд байгаа чинь ойлгомжгүй байна. Бичсэн зүйлынх нь 70%-с илүү хувь зүгээр л улиг болсон золбин үгнүүд байхымаа. Хөрсны бохирдолд 1. Масло түлж буй айл өрхүүд 2.муу ус жорлон ил задгай хаяж байгаа 3.тэр харсны шингээлт хийж байгаа септикүүд 4.утаа Хөөе гөлөгний шээсээ тэр жижиг аж ахуй нэгжүүд хордуулж дийлэхгүй шдээ