sonin.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал сэтгүүлчдийн асуултад хариулав.


Энэ үеэрээ: "Х.Булгантуяаг тодорхой хууль зөрчсөн байна аа гээд Цэц дүгнэлтээ гаргачихсан. Тийм учраас МАН-ын бүлэг хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хариуцлага тооцож огцруулсан. Харин гишүүнийх нь асуудлыг бол УИХ өөрөө хөндөх ёстой, тэр процессоороо явах ёстой юм аа. Бүлэг хөндөхгүй ээ. 


УИХ өөрөө хөндөх ёстой гэдэг нь яг аль статус вэ? 


Ард түмний мандатыг УИХ өөрөө хүлээн зөвшөөрдөг учиртай. Дэд даргын асуудал бол УИХ-д бүлэгтэй улс төрийн хүчинд байдаг. Ийм хууль зүйн зохицуулалттай. Тийм учраас МАН-ын бүлэг өөрийнхөө бүлгийн гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлж итгэл хүлээлгэж УИХ-ын дэд даргаар сонгуулсан. Тодорхой хариуцлага алдсан байна. Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлт гарлаа. Тийм учраас бид хуулиар бүлэгт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцлага тооцож огцруулах шийдвэрээ гаргаж УИХ-даа танилцуулж , УИХ-аараа шийдвэр гаргуулсан. 


Одоо тэгээд хаанаас эргүүлэн татах бичгийг оруулж ирэх ёстой юм бэ? 


Тэрийг яг одоо хуульдаа юу гэж заасныг нь би мэдэхгүй байна. Тэгэхдээ тодорхой гишүүд гэдэг юм уу ийм үндэслэлээр яригдах ёстой.  


Намын эв нэгдэл ер нь ямархуу байна аа? Одоо их хурлын дарга намын дарга сонгогдсоны дараа гэдэг юм уу дахиад хагарал үүсээд явчих юм биш үү? 


Үгүй ээ үгүй. Энэ намын эв нэгдэл гэдэг ойлголт биш. МАН-ын УИХ дахь бүлгийн гишүүд тухайлсан тодорхой асуудлууд дээр байр суурийн зөрөө байсан. Түүнээсээ үүдэлтэйгээр бас тэр байр сууриудаа хатуу барьсантай холбоотойгоор тодорхой асуудлууд үүссэн үү гэвэл үүссэн. Энэ асуудлуудаа бид дотроо ярилцаж шийдлүүдээ гаргаж чадсан. Тийм учраас УИХ дахь МАН-ын бүлэг бол энэ парламентад олонхийг бүрдүүлж байгаа том бүлэг. Тийм учраас энэ иргэд олон түмний энэ итгэл үүрүүлсэн ачааг үүрсэн шиг үүрэх ёстой, үүнийг хэнтэй ч хуваалцахгүй. 


Бүлгийн гишүүдийн байр суурийн зөрүү тэгээд арилсан гэсэн үг үү? 


Арилсан. Тодорхой хэмжээнд арилж байна гэж хэлэх ёстой. 


Хуульд тодорхой заачихсан байгаа шүү дээ. Үндсэн хууль зөрчвөл УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татна гэсэн байгаа. Та хуулин дээр гараа тавж байгаад тангараг өргөсөн шүү дээ. Тангаргаасаа няцвал яадаг вэ? 


Яг татна гэж хэлээгүй, татах эсэхийг УИХ шийднэ. Яг тухайн хүнтэй холбоотой асуудлыг бол яг ингэж зааж өгсөн. 


Та тангараг өргөхдөө үндсэн хуулийг эрхэмлэн дээдэлнэ гэсэн дээ?


Би үндсэн хууль зөрчөөгүй. 


Тэгэхээр бүлэг өөрөө энэ зохион байгуулалтад ороод энэ асуудлаа хэлэлцэх ёстой юм биш үү. Улс төрийн хувьд манлайлал үзүүлэх ёстой юм биш үү? Олон нийт та бүхнээс хариуцлага нэхээд ёстой юм биш үү?


Бид хариуцлагаа хүлээлгэчихлээ. Бүлэгт байгаа улс төрийн бүрэн эрх нь энэ мөн. Улс төрийн хариуцлага мөн. Цаад хууль зүйн Үндсэн хуулийн зөрчилтэй холбоотой асуудлаа Их хурлынхаа түвшинд ярих ёстой. Мэдээж энэ хүнийг яг энэ асуудлуудаа хариуцсан Их хурлын байнгын хороод дээрээ асуудлуудаа ярьж хэлэлцэх ёстой." гэсэн юм.


Н.Отгончимэг