АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины дайныг зогсооход бодитой хувь нэмэр оруулах боломжтой тохиолдолд л ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шинэ дээд хэмжээний уулзалт хийх асуудлыг авч үзэхэд бэлэн байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдлээ.
Тэрбээр Канадын Квебек мужид болсон “Их долоогийн” (G7) Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, “Хоёр тал дараагийн Ерөнхийлөгч нарын уулзалт тодорхой үр дүн авчрах ёстой гэдэг дээр санал нэгдсэн. Бид үнэхээр эерэг өөрчлөлт гаргах бодит боломж байгаа гэдэгт итгэлтэй байх шаардлагатай” хэмээн онцолжээ.
Рубиогийн хэлснээр, Вашингтон “зүгээр уулзалт хийхийн тулд уулзалт хийх” бодолгүй байгаа бөгөөд аливаа хэлэлцээ бодит зорилго, тодорхой үр дүнтэй байх ёстой гэж үзэж байна.
Энэхүү байр суурь нь АНУ Украины асуудлыг дипломат замаар шийдвэрлэхийг эрэлхийлж байгаа ч, Москватай хийх аливаа яриа хэлэлцээг үр ашигтай, бодит ахиц авчрах нөхцөлд л зохион байгуулах байр суурь баримталж буйг харуулж байна.
Х.Цэцэнноров
Эх сурвалж: minval.az
Баасан - 11 сарын 14,
2025

Сэтгэгдэл8
наймаачин тагнуулчинд булдэгжуулчихсэн.
Тэгсэн гэсэн
Яанкууд өөрсдөө хохоолуудын гараар могой бариулахаа больчих. Зэвсэг өгөхөө больчихвол маргааш нь л дайн зогсоно.
Түрэмгий орос цэргээ татвал дайн дууслаа
Маш зөв орос шиг хулхи гаруудтай бол ам өчгийг нь авч байж л уулзах хэрэгтэй тэгэхгүй бол цагийн гарз л болно
Оросын КГБ л дэлхийг дайнжуулж бна даа !!!
Ухрайнчуудыг хядуулж дуусгахгүйн тулд зэвсэг нийлүүлэх, хөөрүүлэн дэмжихээ болих хэрэгтэй
Орос гэж үнэн лайтай улс бна, энэ солиотой авгөн үхэж далд орж, дэлхий нийтээрээ тайван бх юмсан