Украины Гадаад хэргийн дэд сайд Сергей Кислица мэдэгдэхдээ, 2025 онд Оростой хийсэн энхийн хэлэлцээ бараг ямар ч үр дүнд хүрэлгүй зогссон гэжээ.
Тэрээр The Times сонинд өгсөн ярилцлагадаа:
"Одоогийн энхийн хэлэлцээ багахан ахиц гаргасны дараа одоо бүрэн зогслоо" гэж онцолсон байна.
Кислица мөн тэмдэглэхдээ, өнгөрсөн зуны турш Украины дипломат төлөөлөл олон улсын түншүүдээс ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Украины ерөнхийлөгч Владимир Зеленский нарын биечлэн уулзах боломжийг бүрдүүлэх тодорхой алхам хийхийг оролдсон ч, эдгээр хүчин чармайлт амжилтад хүрээгүй гэжээ.
Тэрбээр нэмж хэлэхдээ, Москвагийн буулт хийдэггүй хатуу байр суурийн улмаас одоогийн нөхцөлд Киевийн хувьд хэлэлцээг үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж онцолсон байна.
Н.Отгончимэг
Эх сурвалж: https://minval.az/
Лхагва - 01 сарын 14,
2026

Сэтгэгдэл8
Ялж байгаа тал хэлэлцээ хийхдээ ялагдаж байгаа талын саналыг маш бага тусгаж авдаг шүү
Украйн бол Оросын салшгүй нэг хэсэг бөгөөд Оросын дотоод асуудал.
Тун удахгүй Донёцк Луганскаас уукруудыг бүрэн хөөж гаргаад өөр муж ру нь орох гэж байхад хэлэлцээ хийё гээд гүйж явдаг тэнэг хүн Путин биш шүү ! Үнэхээр хэлэлцээ хийё буулт хийё гээд Зёлинский үнэхээр гуйгаад байвал шадар сайд Голикова авгайг явуулах бодолтой байгаа Путин !
Украйны ашиг сонирхол одоо байхгүй болсон дууссан
Хүүрэн бамбай суман мөндрийн сүүдэрт тулалдаж байгаа цөөн хэдэн Украинчууд эрэлхэг зоригтой байна. Шороон түмэн орсыг өдий болтол тогтооно гэдэг бас л дайчин ард түмэн шүү. Яг манай өвөг дээдэс шиг.
Монголчуудын өвөг дээдэс хэзээ ч украйн шиг тэнэг биш. Асар том нөөцтэй орос улсыг басаж үл болно. Украйн бол жижигхэн чацга улс байхгүй юу.
Америк орос хоёр хүчээ үзэж байхад украйнчууд та нар зэвсэгээ л өгчих харин бид америкчууд ангилчууд та нарын өмнөөс өөрсдийнхөө нутаг дээр оросуудтай үзэлцэе гэсэн байгаамдаа. Нэг ч англи америк цэрэггүйгээр тэдний өмнөөс украйнчууд оростой ганцаараа хүчээ үзнэ гээд их далдагнаж байгаад ёстой сайн хядуулж байна даа. Бараг нэг сая эрчүүдээ алуулчихсан юм биш үү. Энэ дайныг өдөж өдөж эхлүүлчихээд одоо америкчууд нээг их энхтайванч болж жүжиглээд л. Нөгөө зэвсэг мэвсэгээ ч өгөхөө болих шинжтэй болоод явчихлаа. Их гүрүүд үзэлцэж байхад жижигүүд холхон байсан нь дээр гэдгийг укайны дайн харуулж байна. Дэлхийн хоёрдугаар дайнд англи америк сталины орос гитлертэй хүчээ үзэж байхад франц голланд норвег чехүүд мөн шведүүд бараг оролцоогүй худлаа аялдан дагасан болоод л ямарч хохиролгүй өнгөрсөн. Харин польш югославууд л их гүрнүүдийн дундуур орж ихээхэн далчигнаж байгаад хамаг хүнээ хядуулаад дууссан. Эцэст нь сталины боол болоод дууссан
Польш югославууд далчиганж далчиганж хамаг эрчүүдээ хядуулсаны эцэст очиж очиж сталины боол болоод байхдаа яахав дээ. Сталины боол болох байсан юм бол үхсэнээ хииж далдганадаг юм бэ. Жижиг гар гэдэгээ мэдэж байх ёстой байсан байхгүй юу. Одоо украйн путины оросод эзлэгдээд дахиад ах дүү болох шинжтэй болчихлоо. Чечен шиг