sonin.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын тухай хуулийн 5.1-д заасны дагуу УИХ-ын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнээр УИХ-ын даргын албан үүргийг гүйцэтгүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 80 хувь нь дэмжив. 


Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын албан тушаалд томилохоор танилцуулж, тангараг өргөлөө.