11-р сарын 10-нд “Цөмийн зэвсгийн туршилтыг бүх талаар хориглох гэрээ”-ний Бэлтгэл комиссын 65 дахь нэгдсэн хуралдаан Вена хотод болж, Вена дахь НҮБ-ын салбар болон олон улсын бусад байгууллагуудад суугаа Хятадын байнгын төлөөлөгч Ли Сүн уулзалтад оролцож, Хятадын байр суурийг тодорхойлж, АНУ гэрээний үүрэг хариуцлага болон “цөмийн туршилтыг түр зогсоох” амлалтаа чандлан биелүүлэхийг шаардав.
Ли Сүн хэлэхдээ: " Олон улсын стратегийн аюулгүй байдлын нарийн төвөгтэй нөхцөл байдалтай тулгарч байгаа энэ үед дарга Ши Жиньпин дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн засаглалын санаачилгыг санал болгож, олон улсын мөргөлдөөний үндсэн шалтгааныг арилгах, дэлхийн урт хугацааны энх тайван, тогтвортой байдлыг хангахад Хятадын оюун ухаан болон шийдлийг хангав гэжээ. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт байж, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, уг гэрээг оролцуулан олон улсын цөмийн зэвсгийг хураах хийгээд үл дэлгэрүүлэх тогтолцоог хамгаалахад бэлэн байна .Хятад улс гэрээний зорилго, зорилтуудыг тууштай хамгаалж, “туршилтыг түр зогсоох” амлалтаа даган мөрдөж, Бэлтгэл комиссын ажилд тууштай мөртөө бүтээлчээр оролцож ирсэн юм. Хятадын цөмийн бодлогыг АНУ санаатайгаар гуйвуулж, үндэслэлгүй буруутгаж байгааг Хятад улс эрс эсэргүүцэж байна гэжээ.
Г.Бямба
Баасан - 11 сарын 14,
2025

Сэтгэгдэл0