sonin.mn

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Европын орнууд Оростой хийж болзошгүй цэргийн мөргөлдөөнд бэлдэж байгааг анхааруулжээ.


“Баримтуудаас авч үзэхэд Европ ба Оросын хоорондын дайн улам тодорхой болж байна. Энэ бол хоосон яриа биш — бүгд үүнд бэлдэж байна”


гэж Вучич Pink TV сувгаар ярьж, Францын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга Фабиен Мандоны “Францын армийг гурван-дөрвөн жилийн дотор Оростой мөргөлдөөнд бэлэн байлгах ёстой” гэсэн мэдэгдэлд тайлбар хийсэн байна.

Вучич мөн Серби улс Барууны орнууд болон Оросын хоорондын зөрчилдөөнд “гурван талын шахалттай” байдалд орсон гэж дүгнээд, улсаа хамгаалахын тулд зэвсэгт хүчнээ бэхжүүлэх шаардлагатайг онцолжээ.


Н.Отгончимэг


Эх сурвалж: tass.com