Хятадын “Шэньжөү-20” нисгэгчтэй сансрын хөлгийн эх дэлхийдээ буцан ирэх даалгавар хойшлогдсоны дараа “амь насыг чухалчилж, аюулгүй байдлыг тэргүүнд тавих” төслийн зарчмыг баримтлан, онцгой байдлын урьдчилсан төлөвлөгөө болон арга хэмжээг нэн даруй эхлүүлж, “Шэньжөү-20” нисгэгчтэй сансрын хөлөгт симуляцийн шинжилгээ, туршилт болон аюулгүй байдлын үнэлгээ хийж, “Шэньжөү-20” сансрын хөлгийн нисгэгчдийн баг эх дэлхийд буцах даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг судлаж, төрөл бүрийн системд процессыг хатуу мөрдөн төрөл бүрийн туршилт, нэгдсэн тохируулалт хийн туршиж, чухал бүтээгдэхүүний гол төлөв байдлын үнэлгээ, чанарын баталгаажуулалтыг зохион байгуулж, газардах талбайд “Шэньжөү-20” сансрын хөлөгийн нисгэгчдийн буцан ирэх тухай ерөнхий сургуулилтыг өрнүүлж байгаа гэнэ. Төрөл бүрийн ажлууд төлөвлөгөө ёсоор системтэй явагдаж байна.
Өдгөө сансрын станцын нэгдсэн цогцолборын төлөв байдал хэвийн бөгөөд сансрын нисгэгчдийн хоёр багийг тойрог замын станцад байлгахыг дэмжих чадвартай байгаа гэнэ. “Шэньжөү-20” хөлгийн сансрын нисгэгчдийн багийнхны ажил амьдрал хэвийн үргэлжилж, “Шэньжөү-21” хөгжлийн сансрын нисгэгчдийн багийнхантай хамтдаа тойрог замд шинжлэх ухааны туршилтуудыг хийж байгаа ажээ.
Г.Бямба
Лхагва - 11 сарын 12,
2025

Сэтгэгдэл0