Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксонтай цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар болон хатагтай Кейти Жаксон нар “Оюутолгой” төслийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах чиглэлээр хоёр талын хэлэлцээ амжилттай үргэлжилж, зарчмын тохиролцоонд хүрснийг цохон тэмдэглэв. Талууд хэлэлцээг амжилттай урагшлуулж, бодит үр дүнд хүргэх нь чухал гэдэгт санал нэгдлээ.

Мөн Ерөнхий сайд зээлийн хүүг бууруулах асуудлыг “Онтрэ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн асуудлаас тусад нь авч үзэж, шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг онцлов.
Тэрбээр цаашид “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлыг Монголын талаас санал болгож, монгол иргэнийг томилж байх нь Монголын Улсын ашиг сонирхлыг бүрэн төлөөлөхөд чухал алхам болно гэдгийг онцлон тэмдэглэв. “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон “Оюутолгой” төслийн Монголын талд ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайдын дэвшүүлсэн саналуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө идэвхтэй, нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Лхагва - 11 сарын 12,
2025

Сэтгэгдэл7
эдний ллрын хулгайч тонуулч дээрэмчдээр дүүрсэн МАНгар ллрууд төр толгойлж засаглаж байхад ямар ч компани хөрөнгө оруулагчид өөдлөхгүй ... Монгол улс ч өөдлөхгүй нар үзэхгүй. МАНыг тарааж бүгдийг нь ялалж байж л нар гарах биз
Хөрөнгө оруулагч нар ашгаа хийж чадсан бол цаад хугацаа 30 жилийн дотор бизнес, байгууламжаа Монголд бүрэн хүлээлгэж өгөөд зайлах ёстой. Үүрд монголыг мөлжиж амьдрах эрхийг хэн ч гадаад нөхдөд өгөөгүй юм. Бурхан гэж байхад бусдыг мөлжих нь том нүгэл болно.
Барууны шилдэг технологи, мэнэжмет, ёс зүй мэддэг, туршлагатай монгол хүн хаана байгаа юм бэ??? "Би чадна"-чуудыг л бүү ойртуулаарай!!!
англи улсын сүүлийн үед монгол улсын ард түмний эсрэг явуулж байгаа бодлого олон улсад таашаагдахгүй байна шинэ колончлолын амт үнэр гараад байгааг ард түмэн хэлсээр байна
Тэгвэл шууд энэ оюутолгой дээр ирэх гадаад ажилчдын визийг зогсоох хэрэгтэй. Монгол улсын эрх ашиг хохирч болохгүй.
Хаянхярваа эсвэл Булгантуяа хоёрын аль нэгийг Данх зүтгүүлж байгаа сураг байна
Тавьсан хүн нь нэг их гавъяа байгуулж одон медалиар шагнагдаад л баатар болоод л сүүлд нь гадаад руу гараад алга болох биз.