Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүт цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Улмаар тус станцын 150 МВт хүчин чадалтай эхний блокийг 2024 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж, төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Үргэлжлүүлэн 2025 оны аравдугаар сарын 16-нд дахин 150 МВт хүчин чадалтай Бөөрөлжүүт станцын хоёрдугаар блокийг ашиглалтад оруулж, төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж байна.
Шөнийн цагаар үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үеэр нийлүүлдэг эдийн засгийн үр өгөөж бүхий Багануурын батарей хуримтлуурын станцыг мөн 2024 онд ашиглалтад оруулж, өвлийн оргил ачааллын үеэр эрчим хүчний системийн ачааллыг хуваалцаж эхэлсэн.
Үүнээс хойш 50 МВт эрчим хүч нийлүүлдэг Багануурын батарей хуримтлуурын станц гэхэд төвийн системд 57.450 сая КВт.цаг эрчим хүч нийлүүлжээ.
Үндсэндээ Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж, эрчим хүчний системд дунджаар 1245 МВт ачааллыг үүрэлцэж байна. Улсын нийт эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг Улаанбаатар хот дангаар бүрдүүлдэг. 2023-2024 онд шилжих өвөл гэхэд Улаанбаатар хотын эрчим хүчний систем 200 МВт чадлын дутагдалд орж, гэр хороолол, орон сууцны хотхон, хороолол гэлтгүй нийслэл даяараа эрчим хүч тасалдаж байсан цаг саяхан.
Энэхүү өсөн нэмэгдэж буй 200 МВт эрчим хүчний хэрэглээг Бөөрөлжүүтийн 150 МВт станц, Багануурын 50 Мвт батарей хуримтлуурын станцыг нэг жилийн дотор ашиглалтад оруулж, тухайн өвлийн улирлаас өмнө эрчим хүчний нэгдсэн системд нийлүүлэлт хийж эхэлснээр 2024 оны өвөл нийслэлчүүд тог цахилгаантай, дулаан өвөлжсөн.
Өнгөрсөн зун ТЭЦ-3 станцад осол болж, эрчим хүчний хувьд доголдох аюул ойрхон байсан. Гэхдээ Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай хоёрдугаар блокийг нийслэлээс хэдхэн сарын дотор барьж, хугацаанаас нь хоёр сарын өмнө ашиглалтад оруулсан. Ингэснээр мөн 2025 оны энэ өвөл нийслэлчүүд гал алдахааргүй болж байна.
Нэг жил гаруйн хугацаанд нийслэлээс нийт 350 МВт хүчин чадалтай гурван ч цахилгаан станцын төслийг амжилттай ашиглалтад оруулснаар 2024-2025 онд шилжих өвлийн улирал, 2025-2026 онд шилжих өвлийн улирлыг ч цахилгааны хязгаарлалтгүй он мэнд давах нь тодорхой болсон.
Өнгөрсөн хугацаанд зөвхөн цахилгааны шугам, тоноглолд засвар хийх хуваарьт цахилгаан хязгаарлалтууд хийгдсэн. Мөн аравдугаар сарын 16-нд ОХУ-аас импортолж авдаг 220 кВ-ын цахилгааны шугам тасарч, түр хугацаанд эрчим хүч тасалдсан. Үүнээс өөр цахилгаан хязгаарлалт хийгээгүй.
Сонирхуулахад, дэлхийн олон хотод хүн амын хэрэгцээг дагасан эрчим хүчний чадлын дутагдал үүсэж байгаа бөгөөд 900 МВт эрчим хүчний дутагдалтай хотууд ч байдаг байна. Мөн хоногт 8 цагаар цахилгаан хязгаарладаг бүс нутгууд ч бий аж. Улаанбаатар хотын хувьд дээрх төслүүд амжилттай хэрэгжсэнээр хэрэглэгчдэд эрчим хүч нийлүүлэх үйл ажиллагаа хэвийн, тасалдалгүй явж байгаа нь сайшаалтай.
Харин 2026 онд Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын эрчим хүчний сүлжээг өргөтгөх зорилгоор нийслэлээс төр, хувийн хэвшил зэрэг хамтралын үр дүнд ДЦС-5, хийн болон дулааны 5-7 станцыг үе шаттай барьж эхлэх юм.
Ням - 12 сарын 07,
2025

Сэтгэгдэл4
Тиймээ Баясгаланг баатар болгох хэрэгтэй. Бөөрөлжүүтийг Баясгалан барьж байгаа юм.
Хятадыг алдаг болохоос биш бахтар болгодоггүй юм.
Гадаад харилцаа нэг цонхоор явах ёстой. Улаанбаатар улс Монгол улсаас тусгаарлах болсон бол маргааш улаанбаатарыг дарж авах хэрэгтэй. Улаанбаатар бол нэг муу жижигхэн суурин. Монголын засгийн газрыг сонсож ажлаа хий Захирагч гуай. Монгол улсын гадаад харилцааг нурааж байна. Улаанбаатар улс сүүлийн үед дандаа гадаад улсын нэр барьж Монголын ард түмний ундны ус болох туул голыг зарах тухай ярьдаг болсон. Хятадын нэрийг барьж театр барих 40 га газрыг цемент болгох тухай ярианаас болж Монголын ард түмний уурыг их барж байна. Улаанбаатар улсын хуулинд хурдан өөрчлөлт хийж, гадаад харилцаатай холбоотой бүх эрхийг Монгол улс булааж авах цаг болжээ.
Улсын хийхгүй,хийх сонирхолгүй байгаа ажлыг хот хийж , нийслэл хөлдүүс болох аюулаас аварсан нь яалт ч үгүй үнэн. Өөх өгсөн хүнтэй өглөө сэрээд заргалдав гэгчээр хотыг Х.Нямбаатарыг муулах учиргүй биз дээ. Дарга нар идэх болохоороо тэрбум тэрбум мөнгө байгаад л байдаг. Станц барих, багш эмч нарын цалин нэмэх болохоор юу ч байдаггүй. Энэ юу гэсэн үг вэ. Авилгачидтай хайр найргүй тэмцэх цаг болсон гэсэн л үг.