Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Улаанбаатар метро төслийн холбогдох албаныхан БНСУ-ын Эксим банкны Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагаа хариуцсан дэд Ерөнхийлөгч Үм Сүн Ён, Дэд бүтцийн санхүүжилтийн албаны захирал Ли Ки Сү нартай уулзлаа.
Уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилт, явцын талаар мэдээлэл солилцов. Мөн Улаанбаатар метро төслийн ажлын явцыг танилцуулж, уг төсөлд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Улаанбаатар метро төслийн ТЭЗҮ, консепц зураг төсөл бүрэн дууссан бөгөөд байгаль орчин, нийгэмд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг төслийн баг мэргэжлийн байгууллагууд хамтран гүйцэтгэж байгаа юм. Уг ажлыг ирэх 12 дугаар сард дуусгаж, зохицуулагч банк болох “JP Morgan Chase” банканд хүлээлгэн өгч хянуулна. Метроны бүтээн байгуулалтын ажлыг 2026 онд эхлүүлнэ гэдгийг хотын дарга Х.Нямбаатар хэлж байв. Ташрамд, БНСУ-ын Эксим банк нь Панама, Дакка, Каир хотуудын метро болон LRT төслүүдэд санхүүжилт олгож, хамтран ажиллаж байсан юм.


Ням - 12 сарын 07,
2025

Сэтгэгдэл3
Гадаад харилцаа нэг цонхоор явах ёстой. Улаанбаатар улс Монгол улсаас тусгаарлах болсон бол маргааш улаанбаатарыг дарж авах хэрэгтэй. Улаанбаатар бол нэг муу жижигхэн суурин. Монголын засгийн газрыг сонсож ажлаа хий Захирагч гуай.
Гадаад харилцаа нэг цонхоор явах ёстой. Улаанбаатар улс Монгол улсаас тусгаарлах болсон бол маргааш улаанбаатарыг дарж авах хэрэгтэй. Улаанбаатар бол нэг муу жижигхэн суурин. Монголын засгийн газрыг сонсож ажлаа хий Захирагч гуай. Монгол улсын гадаад харилцааг нурааж байна. Улаанбаатар улс сүүлийн үед дандаа гадаад улсын нэр барьж Монголын ард түмний ундны ус болох туул голыг зарах тухай ярьдаг болсон. Хятадын нэрийг барьж театр барих 40 га газрыг цемент болгох тухай ярианаас болж Монголын ард түмний уурыг их барж байна. Улаанбаатар улсын хуулинд хурдан өөрчлөлт хийж, гадаад харилцаатай холбоотой бүх эрхийг Монгол улс булааж авах цаг болжээ.
Солонгосуудад шулуулна Хөх хотод Метро барьсан туршлагатай компани хямд барих бхаа