Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хөрсний ус, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн төслүүдийн талаар хэлэлцэв. Нийслэлийн 9 байршилд 102.72 км үерийн хамгаалалтын далан барина. Уг төслийн ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж байна. Уг төслийг 2028 он хүртэл хэрэгжүүлнэ.
Тодруулбал,
- Улиастай голын үерийн хамгаалалтын барилга байгууламж
- Сэлбэ голын үерийн хамгаалалтын барилга байгууламж /Дамбын гүүрнээс шарга морьтын гүүр/
- Дарь-Эхийн үерийн хамгаалалтын суваг
- БЗД-ийн 11-р хорооны үерийн хамгаалалтын суваг /Ургах наран/
- Хужирбулангийн үерийн хамгаалалтын суваг
- Био-Сонгино-Туулын үерийн хамгаалалтын байгууламж
- Тахилтын үерийн хамгаалалтын суваг
- Толгойт гол, Зүүн салааны үерийн хамгаалалтын суваг
- Борооны усны төв магистраль шугам /Зүүн бүс/ гэсэн есөн байршилд хэрэгжүүлэх юм.

Шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн хэмжээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт 40 км орчим борооны ус зайлуулах шугам хоолой угсраад байна. Харин ирэх онд ус их тогтдог байршлуудад нийт 30 км борооны ус зайлуулах шугам угсарна. Мөн ирэх оноос нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан барих ажлыг эхлүүлнэ. 2028 он хүртэл нийт 102 км далан барина. Үерийн барилга байгууламжтай холбоотой эдгээр төслийг хэрэгжүүлж, үерийн эрсдэлийг бууруулна. Мөн эдгээр төсөл хэрэгжсэнээр хотын эко систем тэнцвэржиж, голын урсац тогтворжино” гэдгийг хэлж байв.

Ташрамд, 2024 онд ус ихээр тогтдог 15 байршилд 27 км авто замын борооны ус зайлуулах шугам угсарсан бол 2025 онд 10 байршилд 16 км борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөсөн юм. Өнөөдрийн байдлаар найман байршилд 8.6 км авто замын борооны ус зайлуулах шугам хоолойг угсраад байна.
- БГД-ийн 4-р хороо, Төмөр замын авто зогсоол орчмын борооны ус зайлуулах шугамын ажил /он дамжин хэрэгжинэ/
- ХУД-ийн 15-р хороо, “Энхтайваны гүүр"-ний доод хэсгийн зам талбайн ус зайлуулах шугамын ажил
- БГД-ийн 5-р хороо, Алтай хотхоны 14-р байр орчмын борооны ус зайлуулах шугамын ажил
- БГД-ийн 24, 26-р хороо Энгельсийн гудамжны авто замын борооны ус зайлуулах шугамын шинэчлэл, өргөтгөлийн ажлын зураг төсөл
- ХУД-ийн 3-р хороо, ТЭЦ-3-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэлх борооны ус зайлуулах шугамын ажил
- ЧД-ийн 2-р хороо, Хувьсгалын гудамжны борооны ус зайлуулах шугам
- ХУД-ийн 3, 5-р хороо, Чингисийн өргөн чөлөөний борооны ус зайлуулах шугамын ажил /он дамжин хэрэгжинэ/
- СХД, Драгон орчим
- БЗД-ийн Нарт хотхон, Нарантуул захын зүүн талд
- БГД, Гандан орчимд борооны ус зайлуулах шугам угсарлаа.
Ням - 12 сарын 07,
2025

Сэтгэгдэл6
малаа дэлхий сөнөх сөнөхүйн даваан дээр байна монгол руу царцаа шиг өмнө зүгээс бүчээд ороод ирнэ хүнд юм бийтгий бэлтгэж өгөөд бай филиппин индонез малайз тайван энэтхэг бүд монгол руу хойт мөсөн далай руу дүрвэж байна цунами ирэхэд бие биен дээ
чулуунжав одоо агуу хүн гэдгийг мэдлээ өр хэлэх үггүй
Одоо хотын олсон бүх мөнгийг нь хэрэггүй утгагүй далан барьж үрэх нь ! Үгүй мөн лайтай хүн юм аа ! Хэзээ зайлж хот амрах юм бол до !
Сэлбийн далангаа дуусгахичаад дараагийн далангаа ярина шүү...шал худлаа гар даа.. огцруулах хэрэгтэй.... дунд голыг самарсан хулгайч тэр Самарсайхантайгаа хөтөлцөөд зайлаа...
Гадаад харилцаа нэг цонхоор явах ёстой. Улаанбаатар улс Монгол улсаас тусгаарлах болсон бол маргааш улаанбаатарыг дарж авах хэрэгтэй. Улаанбаатар бол нэг муу жижигхэн суурин. Монголын засгийн газрыг сонсож ажлаа хий Захирагч гуай. Монгол улсын гадаад харилцааг нурааж байна. Улаанбаатар улс сүүлийн үед дандаа гадаад улсын нэр барьж Монголын ард түмний ундны ус болох туул голыг зарах тухай ярьдаг болсон. Хятадын нэрийг барьж театр барих 40 га газрыг цемент болгох тухай ярианаас бол Монголын ард түмний уурыг их барж байна. Улаанбаатар улсын хуулинд хурдан өөрчлөлт хийж, гадаад харилцаатай холбоотой бүх эрхийг Монгол улс булааж авах цаг болжээ.
ээ здаа, өөр юу ч хийж чадав гэждээ