Улаанбаатар хотын эрчим хүчний систем хүн амын төвлөрөлтэй холбоотойгоор 2023-2024 онд шилжих өвөл 200 МВт чадлын дутагдалд орж, өвлийн оргил ачааллын үеэр цахилгааны хязгаарлалт тогтмол хийгдэж байсан.
Эхэндээ гэр хорооллоор цахилгаан тасарч, яваандаа орон сууцны айлууд хүртэл хотхоноороо цахилгаанаа таслуулж байсан нь саяхан. Гэвч асуудлыг дараа өвөл нь гэхэд шуурхай шийдсэн.
Нийслэлээс Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт эхний блокийг 2024 оны намар ашиглалтад оруулж, удалгүй төвийн бүсийн нэгдсэн системд цахилгаанаа нийлүүлж эхэлсэн. Мөн энэ үеэр Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг шил дараалан ашиглалтад оруулж, төвийн бүсийн системд нийт 200 МВт хүчин чадалтай Бөөрөлжүүт, Багануурын станцууд 2024-2025 онд шилжих өвөл цахилгаан эрчим хүчээ тасралтгүй нийлүүлснээр Улаанбаатар хотод дахин цахилгаан тасалдаагүй.
Өнгөрсөн сарын 16-нд ОХУ-аас импортолж авдаг 220 кВ-ын цахилгааны шугам тасарч, түр хугацаанд эрчим хүч тасалдсан байдаг. Үүнээс өөр цахилгааны хязгаарлалт хийгдээгүй.
Улаанбаатар хотын хүн амын эрчим хүчний хэрэглээ тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа учраас Бөөрөлжүүтийн эхний 150 МВт станцыг ашиглалтад оруулсны дараа дараагийн 150 МВт хоёрдугаар блокийн ажлыг яаравчлан эхлүүлж, 2025 оны аравдугаар сарын 18-нд хугацаанаас нь хоёр сарын өмнө ашиглалтад оруулж, төвийн системд эрчим хүч нийлүүлж байгаа билээ. Харин арваннэгдүгээр сарын 2-ны байдлаар Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц “Улаанбаатар энержи” ХХК төвийн системд 57.450 сая КВт.цаг эрчим хүч нийлүүлжээ.
Ням - 12 сарын 07,
2025

Сэтгэгдэл4
Балайр их нойзтой эрчим хүч хэрэглэж байна.
Ийм мундаг болсон атлаа Оросоос тог одоо импортлсон хэвээр бгаа нь нэг юм хэлээд бна.Сүржин даржин мэдээ
Тохируулга гэдэг усаар хийхээс батерейгаар болохгүй.
Гадаад харилцаа нэг цонхоор явах ёстой. Улаанбаатар улс Монгол улсаас тусгаарлах болсон бол маргааш улаанбаатарыг дарж авах хэрэгтэй. Улаанбаатар бол нэг муу жижигхэн суурин. Монголын засгийн газрыг сонсож ажлаа хий Захирагч гуай. Монгол улсын гадаад харилцааг нурааж байна. Улаанбаатар улс сүүлийн үед дандаа гадаад улсын нэр барьж Монголын ард түмний ундны ус болох туул голыг зарах тухай ярьдаг болсон. Хятадын нэрийг барьж театр барих 40 га газрыг цемент болгох тухай ярианаас болж Монголын ард түмний уурыг их барж байна. Улаанбаатар улсын хуулинд хурдан өөрчлөлт хийж, гадаад харилцаатай холбоотой бүх эрхийг Монгол улс булааж авах цаг болжээ.