ОХУ-ын Гадаад хэргийн яамны Киевийн дайны гэмт хэрэг хариуцсан онц бүрэн эрхт төлөөлөгч Родион Мирошник Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг Барууны орнуудаас санхүүгийн тусламж авах зорилгоор “жүжгийн шинжтэй арга хэрэглэж байна” гэж мэдэгдлээ.
Мирошникийн мэдээлснээр, Киев дэх Марийнскийн ордонд The Guardian сонины сэтгүүлчтэй хийсэн ярилцлагын үеэр цахилгаан гэнэт тасарсан нь санаатай бэлтгэсэн байж болзошгүй байна.
“Зеленский жижиг хэмжээний жүжгийн эффектүүдийг ашиглах дуртай бололтой. Марийнскийн ордон бол олон жилийн турш өндөр зардлаар бэлтгэсэн, нөөц эрчим хүчний системтэй газар. Гэсэн ч яг ярилцлагын үеэр гэрэл гэнэт унтарсан,” гэж тэр Telegram хуудсандаа бичжээ. Тэрбээр мөн өмнөх тохиолдлуудыг дурдаад, “Төрийн ордны уран бүтээлчид шинэ санаагаа шавхсан бололтой. Киев дэх Байденд зориулж агаарын дохио, Черниговт Стайнмайерийн айлчлалын үеэр хоргодох байр ашиглаж байсан. Харин одоо "эрчим хүчний хямралд шаналж буй" дүр гаргаж, Европын ивээн тэтгэгчдээс "санхүүгийн өрөвдөх нулимс’ шахан гаргахыг оролдож байна” гэж шүүмжилсэн байна. Одоогоор Украины Ерөнхийлөгчийн тамгын газраас энэхүү мэдэгдэлд хариу тайлбар өгөөгүй байна.
Н.Отгон
Эх сурвалж: tass.com
Ням - 12 сарын 07,
2025

Сэтгэгдэл7
Тасс тархи угаана,,,
Ногооноо угаасаа жүжигчин, ккк
Сурвалжлагч - Ноён Путин, та Украйны ерөнхийлөгч Зеленскийгийн тухай юу гэж боддог вэ? Путин - Зеленский бол сайн жүжигчин! 😄😂😝🤣😆
Холливуудын жүжигчин Том Круз 100 сая долларын орлоготойгоорибүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой жүжигчин боллоо! Зеленский - Hold my beer! 😂😂😂 Нацист алиалагч Зеленский одоогийн байдлаар барууны 350 тэрбум ам.доллар идчихсэн байна!
Ногооноо угаасаа жүжигчин байсан хүн ш дэ ! Кинонд тоглож байсан !хошин шогийн үзүүлбэрт тоглож байсан жүжигчин хүн шүү дэ ! одоо мэдэж байгаа юмуу ! Гэрлийг асааж унтраах бол юу ч биш ! худлаа буудуулж худлаа савж унаагүй нь яамай !
Зеленский холливуудын одуудаас илүү гарахаар жүжээчин
Хувхай оросууд дайнаа зогсоо