sonin.mn

11-р сарын 9-нд, Хятадын Үндэсний спортын 15 дахь наадмын нээлтийн үеэр ХТРТ болон ОУОХ Гуанжоу хотод 2026-2032 оны Олимпын наадмын зохиогчийн эрхийн гэрээнд гарын үсэг зурав. ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын газрын дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшүн, ОУОХ-ны ерөнхийлөгч Роберт Ковентри нар хоёр талыг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурж, 2026 оны Милан-Кортина д'Ампеццогийн Өвлийн олимпын наадмын ХТРТ-ийн логог хамтран гаргалаа. ОУОХ-ны хүндэт ерөнхийлөгч Томас Бах уг арга хэмжээнд оролцов.



Ковентри, Бах нарын оролцоотойгоор Шэнь Хайшүн Үндэсний спортын 15 дахь наадмын мэдээлэл, техник ба маркетингийн багт туг гардууллаа. Тус арга хэмжээний мэдээллийн гол хүчин, хэвлэл мэдээллийн тусгай эрх эзэмшигчийн хувьд ХТРТ-ийн 4000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй шууд дамжуулах баг болон 1000 орчим хүний бүрэлдэхүүнтэй мэдээллийн баг нь дэлхийн хэмжээний спортын арга хэмжээний мэдээллийн стандартаар Гуандүн-Хонконг-Макаогийн Их булангийн бүсээс үзэгчдэд гайхалтай үзүүлбэрийг харуулах гэнэ.


Г.Бямба