Хотын дарга Х.Нямбаатарын бие нэлээдгүй чилээрхэх болсон тул эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч магадгүй гэсэн мэдээлэл гараад буй. Энэ талаар НЗДТГ-аас тодруулахад ташаа мэдээлэл болохыг хэлж байна. Хотын дарга Х.Нямбаатарын биеийн байдал сайн, эрүүл мэнд хэвийн, ажил үүргээ гүйцэтгэж байгаа гэнэ. Энэ долоо хоногийн сүүлээр МАН-ын Их хурал болно. “Их хуралтай холбоотойгоор хотын даргыг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч магадгүй” гэсэн нь ташаа мэдээлэл болохыг албаны эх сурвалжаас баталлаа.
Я.Ядам
Ням - 12 сарын 07,
2025

Сэтгэгдэл6
тавчигтай эх яасын. намын дарга болно гэжүү
Ноднин өвөл явган хүний зам дээр явж байгаад халтирч тархиараа унасан юм ! Тэгээд хавар зун нь Улаанбаатарын бүх явган замыг хуулж хаясан өвчтэй хүн дэ !
байгалийн чулуу цас мөсөнд нордог. улам халтирна. цемент арай гайгүй.
Муу хүн өмд үхэхгүй ээ.
Гадаад харилцаа нэг цонхоор явах ёстой. Улаанбаатар улс Монгол улсаас тусгаарлах болсон бол маргааш улаанбаатарыг дарж авах хэрэгтэй. Улаанбаатар бол нэг муу жижигхэн суурин. Монголын засгийн газрыг сонсож ажлаа хий Захирагч гуай.
Биеэ бодоорой Нямбаатараа, хотын даргын ажлыг өгөхгүй шүү, бид УБ хотын унаган хүүхэд, ахмадууд бнаа, сүйтгээд хаячихсан Нийслэлээ ингэж богино хугацаанд эмхлэх, цэгцлэх, сэргээх ажлыг, сүүлийн олон дарга нараас хэн нь хийсэн юм бээ, чиний хотынхоо хөгжлийн төлөө хийж байгаа бүхнийг бид харж байна, зоригтой, эрч хүчтэй ийм залуучууд л одоо маш хэрэгтэй бна.