Эрдэмтэн зохиолч Я.Ганбаатарын “Хүннүгийн түүх соёл” ном дахин уншигч танд хүрч байна.
Анх 2009 онд хэвлэгдсэн энэ бүтээлд монголчуудын өвөг дээдэс - Төв Азийн Нүүдлийн соёл иргэншлийн хамгийн том төлөөлөл болох Хүн угсаатан, тэдний байгуулсан Хүн гүрний мянган жилийн түүхийг өгүүлдэг.
Тодруулбал, одоогоос 3000 жилийн тэртээх цаг үед аж төрж асан Өвөг Хүннүгийн олон овог аймгуудаас эхлээд манай тооллын III-IV зууныг хүртэлх мянга гаруй жилийн урт цаг хугацаанд оршин тогтнож Нүүдэлчдийн ертөнцийн цадиг түүхийг Евразийн өргөн уудам газар нутгийн энгээр “бичиж” өнгөрсөн Хүннү угсаатны гайхамшигт түүхийг өмнөд хөрш Хятадын эртний түүх бичлэг дэх анхдагч эх сурвалж, эх бичгүүд, түүнчлэн бусад хэлээрх судалгааг далайцтай судлан ашиглаж бичсэнд уг бүтээлийн гол ач холбогдол оршино.
Энэ бүтээл дунд сургууль, их, дээд сургуулийн оюутан сурагчид, Монгол судлал, Монголын түүх, соёлыг судлагч эрдэмтэд, эх түүхээ сонирхогч бүх хүнд өргөн дэлгэр ойлголт, мэдлэг өгөх багтаамжтай бүтээл болсноороо 1980 онд хэвлэгдсэн нэрт түүхч Г.Сүхбаатарын “Монголчуудын эртний өвөг” номын удаад хэлцэгдэн, хүүхэд залуучуудын зайлшгүй унших 100 номын жагсаалтад орсон байдаг. Товчхон хэлэхэд, тус номоос Та эртний Нүүдэлчдийн түүхийн тухай гүнзгий ойлголт, цогц мэдлэг олж авах болно.
Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл3
Дэлхий даяараа Хүннүг түрэг гээд байна. Манайхан олигтойхон ажиллаж шаардлагтай
Хүннү булшны ДНК шинжилгээгээ үргэлжлүүлэх байсан юм.
Ёстой хүсэн хүлээж байсан ном хэвлэгджээ. Эртний түүх, Хүннүгийн түүхийг үзэх өөр ном байхгүй л дээ.