sonin.mn

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн 30 дахь бага хурал удахгүй Бразил улсад болох гэж байна. Хятад улс хурлын үр дүнг бүтээлч, бодитой болгохын төлөө идэвхтэй оролцохоо илэрхийлэв.


Хятад улс бол дэлхийн ногоон хөгжлийг дэмжигч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн засаглалд тууштай оролцогч, чухал хувь нэмэр оруулагч юм.


Сүүлийн нэг жилийн хугацаанд Хятад улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох бодлого хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд нүүрстөрөгчийн зах зээл байгуулах, бүтээгдэхүүний нүүрстөрөгчийн хэрэглээний менежментийг боловсронгуй болгох, мөн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн засаглалд идэвхтэй оролцох чиглэлээр чухал ахиц, хувь нэмэр оруулсан байна.