sonin.mn

11-р сарын 6-нд "Дэлхийн Өмнөдийн орнуудын хэвлэл мэдээллийн түнш" механизмын нээлтийн арга хэмжээ болон Дэлхийн Видео хэвлэл мэдээллийн 13 дахь форум Хятадын Шааньши мужийн Ши-Ань хотод боллоо. Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардари, Шри Ланкийн ерөнхийлөгч Анура Кумар Дисанаяке, Уругвайн ерөнхийлөгч Ямьянду Орси нар баярын захидал илгээж, арга хэмжээнд амжилт хүсэв. 40 улс орон, бүс нутгийн олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын тэргүүнүүд, Хятадад суугаа элчин сайдын яамдын төлөөлөгчид зэрэг 300 гаруй зочид уг арга хэмжээнд оролцож, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны ололт амжилтыг танилцуулахад гэрч болов.



ХКН-ын Төв Хорооны суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэн Хайшюн хэлсэн үгэндээ, дэлхий ертөнц үймээн самуун, өөрчлөлт ихтэй шинэ үе рүү орж байгаа бөгөөд Хятад улсын дарга Ши Жиньпин "Даян дэлхийн засаглалын санаачилга"-ыг дэвшүүлэв. Энэхүү санаачилга нь Дэлхийн Өмнөдийн орнуудын хамгийн тулгамдсан практик хэрэгцээг шууд тусгасан байдаг. ХТРТ нь Хятад болон гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран дэлхийн засаглал дахь хэвлэл мэдээллийн хариуцлагыг хамтран судлах "Дэлхийн Өмнөдийн орнуудын хэвлэл мэдээллийн түнш" механизмыг байгуулах санаачилгыг гаргаж байна. Үүний үндсэн дээр бид сэтгүүл зүйн мэргэжлийн ур чадварыг дэмжиж, технологийн өөрчлөлтийг хүлээн авч, харилцан хэлэлцээний гүүрийг бий болгож, хөгжлийн хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулах ёстой. Хятадын ХКН-ын 20 дахь удаагийн Төв Хорооны Дөрөвдүгээр бүгд хурлаар дарга Ши Жиньпин Хятад улсыг дараагийн таван жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө гаргахад удирдсан. Хятадын орчин үеийн хөгжил нь дэлхийн хөгжилд томоохон боломжийг олгож байна. ХТРТ энэ боломжийг ашиглан Дэлхийн Өмнөдийн орнуудын хэвлэл мэдээллийн түншүүдтэйгээ хамтран ажиллаж, илүү шударга, хүртээмжтэй, үзэсгэлэнтэй дэлхийн дэг журмыг бий болгоход хэвлэл мэдээллийн ур ухаан, хүч чадлаа оруулахад бэлэн байна гэжээ.



Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон улсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслийн тэргүүнүүд, Хятадад суугаа элчин сайд нар уг арга хэмжээнд видео мэндчилгээ илгээж, Дэлхийн Өмнөдийн орнуудын хэвлэл мэдээллийн түншүүдтэйгээ харилцан яриагаар дамжуулан ялгаварлан гадуурхалтыг арилгах, хуваалцах замаар зөвшилцөлд хүрэх, илүү тэнцвэртэй, хүртээмжтэй, тогтвортой харилцаа холбооны экосистемийг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв.