11-р сарын 6-нд Хятад-Төв Азийн хамтын ажиллагааны 12 дахь форум БНХАУ-ын Шинжааны Өрөмч хотод боллоо. Энэхүү форумыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын Сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны хороо болон Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны засгийн газар хамтран зохион байгуулав. "Хятад-Төв Азийн үзэл санааг бадруулж, орчин үеийн хамтын хөгжлийг урагшлуулах нь" сэдэвт уг форумын үеэр Хятад-Төв Азийн орон нутгийн хамтын ажиллагааны ололт амжилтыг харуулсан үзэсгэлэн, мөн эдийн засаг худалдаа, боловсрол, ядуурлыг бууруулах, эмэгтэйчүүдийн асуудал зэрэг дөрвөн зэрэгцээ дэд форум зэрэг ажиллагааг зохион байгуулсан байна. Хятад, Төв Азийн таван орон болон холбогдох олон улсын байгууллагуудаас ойролцоогоор 300 зочин оролцов.
Форумын үеэр хамтын ажиллагааны цуврал нийтлэг ойлголтод хүрч, "Хятад-Төв Азийн хамтын ажиллагааны 12 дахь форум (Өрөмч)-ын санаачилга"-ыг гаргаж, худалдаа, хөдөө аж ахуй, дижитал эдийн засаг, логистик, боловсрол, шинжлэх ухаан, технологи зэрэг салбаруудыг хамарсан хамтын ажиллагааны төслүүдэд гарын үсэг зурсан байна.
Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Хятад-Төв Азийн хамтын ажиллагааны форум бол Хятадын талаас санаачлан байгуулсан олон талт хамтын ажиллагааны тавцан юм. Байгуулагдсан цагаасаа хойш уг форум цар хүрээгээ тасралтгүй тэлж, нөлөө нь өдөр ирэх тусам нэмэгдэж, Хятад болон Төв Азийн таван орон хамтын ажиллагааг эрэлхийлж, хөгжлөө хуваалцах чухал тавцан болж, харилцан ойлголцол болон уламжлалт нөхөрлөлийг дорвитой нэмэгдүүлж, сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын хөгжил дэвшлийн шинэ хуудсыг бичиж байна." гэжээ.
Г.Бямба
Баасан - 11 сарын 07,
2025

Сэтгэгдэл0