sonin.mn

 11-р сарын 5-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И Ираны Гадаад харилцааны сайд Аббас Аракчи нар утсаар ярилцав.


Ван И хэлэхдээ, "Хятад, Иран хоорондын харилцааны хөгжлийг Хятадын тал чухалчлан үзсээр ирсэн. Энэ оны 9-р сард Ши Жиньпин дарга, Масуд Пезешкиан ерөнхийлөгч нар амжилттай уулзалт хийж, Хятад Ираны харилцааг гүнзгийрүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрч, стратегийн удирдан чиглүүлэлт хийсэн билээ. Ирэх онд Хятад Иран хоорондоо дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Ираны талтай хатдаа хоёр орны төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтыг бодитоор сайтар хэрэгжүүлж, улс орны хөгжил сэргэн мандалтыг хамтдаа сүвэгчилж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Хятад Ираны иж бүрэн стратегийн түншийн харилцааг илүү өндөр түвшинд урагш ахиулахад Хятадын тал бэлэн байна" гэжээ.


Аббас Аракчи хэлэхдээ, "Хятад улс хоорондын харилцаагаа Ираны тал дээд хэмжээнд чухалчлан үзэж байгаа бөгөөд ирэх жил тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойгоор боломж болгож, хоёр талын өндөр дээд зиндааны харилцаа солилцоог нягтруулж, хамтын ажиллагааны боломжуудыг нээж, тууштай харилцан дэмжихэд бэлэн байна. Олон улсын үйл хэрэгт Хятадын тал шударга ёсыг дээдэлж байгааг Ираны тал сайшааж байгаа бөгөөд хоёр тал нягт хамтын ажиллагаагаа хэвээр хадгалж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжлийг хамтдаа ахиулахыг хүсэн эрмэлзэж байна гэсэн байна.


Хоёр тал Ираны цөмийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцов.


Г.Бямба