sonin.mn

11-р сарын 4-нд Хятадын Олон улсын худалдааны төлөөлөгч бөгөөд дэд сайд Ли Чэн Ган АНУ-ын Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны төлөөлөгчид Бээжин хотноо уулзав. Хоёр тал Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцаа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа зэрэг талаар санал солилцжээ.




Ли Чэн Ган хэлэхдээ, "Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны сайн харилцаа нь хоёр улс болон дэлхийд ашигтай. Энэ оны 5-р сараас хойш хоёр талын эдийн засаг, худалдааны баг хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг стратегийн удирдамж болгож, таван удаа уулзалт хийж, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцаа тогтворжихыг дэмжсэн байна. Энэ нь Хятад, АНУ эрх тэгш, харилцан хүндэтгэх болон харилцан ашигтай байх зарчмыг баримталж, яриа хэлэлцээ хийгээд хамтын ажиллагаагаар дамжин асуудлыг шийдвэрлэх боломжтойг бүрэн харуулж байна" гэсэн байна.


АНУ-ын төлөөлөл хэлэхдээ, "Хятад улс бол АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын чухал зах зээл бөгөөд АНУ-ын хөдөө аж ахуйн салбар Хятадтай байх түншлэлийн харилцаагаа чухалчлан үзэж, Хятадтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд тууштай байгаа. Хятад, АНУ-ын эдийн засаг, худалдааны тогтвортой харилцаа нь хоёр улсын хөдөө аж ахуйн худалдаанд маш чухал ач холбогдолтой юм, хоёр талын эдийн засаг, худалдааны харилцаа хөгжлийн эерэг чиг хандлагаа хэвээр хадгалахыг хүсэн хүлээж байна" гэжээ.


Г.Бямба