11-р сарын 4-нд Катарын Доха хотноо болсон Нийгмийн хөгжлийн асуудлаарх дэлхийн 2-р удаагийн чуулга уулзалтад Хятад улсын дэд дарга Хань Жэн оролцож үг хэллээ.
Хань Жэн хэлэхдээ, 1995 оны 3-р сард анхны Нийгмийн хөгжлийн асуудлаарх дэлхийн чуулга уулзалт амжилттай зохиогдож, талууд “ Копенгагены тунхаглал” болон “Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталсан юм. 30 жилийн хугацаанд Хятадын Засгийн газар ард түмнээ төвтэй хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, ядуурлыг арилгах зорилтоо амжилттай биелүүлж, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн ядуурлыг бууруулах зорилтыг 10 жилийн өмнө урьдчилан биелүүлсэн юм. Мөн ажлын байрыг нэн тэргүүнд тавьж, хөгжлийг хангахын зэрэгцээ боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын хамгийн том тогтолцоог бий болгож, нийгмийн хүртээмжтэй, тэгш хөгжлийг дэмжсээр ирсэн юм. Түүнчлэн Хятад Улс бусад улс оронтой ядуурлыг бууруулах, хөгжлийн туршлагаа хуваалцаж, хүн төрөлхтний хөгжилд хувь нэмрээ тасралтгүй оруулсаар ирсэн гэлээ.
Үүнд Хань Жэн дөрвөн талын санал санаачилга дэвшүүлжээ. Тухайлбал, нэгт, ард түмэн төвтэй хөгжлийн үзэл баримтлалыг баримтлах. Хоёрт, хамтын хөгжлийн зорилтыг биелүүлэх. Гуравт, хүртээмжтэй, багтаамжтай зарчмыг баримтлах. Дөрөвт, эв нэгдэл, хамтран ажиллах үзэл баримтлалыг түгээн сурталчлах зэрэг болно.
Хань Жэн хэлэхдээ, Хятад улс талуудтай хамтдаа уг ээлжийн бага хурлаар боломж болгон “ Копенгагены тунхаглал” болон “Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хурдасгаж, дэлхийн нийгмийн хөгжлийн үйлсэд илүү их хөдөлгөгч хүчин нэмэрлэж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулахад илүү их хүчин зүтгэл оруулахад бэлэн байна гэжээ.
Хоёр дахь удаагийн Нийгмийн хөгжлийн асуудлаарх дэлхийн бага хурал 11-р сарын 4- 6-ны хооронд болж, Копенгагены чуулганаас хойших ахиц дэвшлийг дүгнэж, нийгмийн хөгжлийн зураглал, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хурдастай хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах зорилготой юм. Уг арга хэмжээнд 30 гаруй улсын төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн болон 100 гаруй яамны зэрэглэлийн сайд нар оролцжээ.
Г.Бямба
Пүрэв - 11 сарын 06,
2025

Сэтгэгдэл0