sonin.mn

11-р сарын 5-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Шанхай хотноо зохиогдож буй Хятадын олон улсын импортын 8 дахь экспо болон Хунчяогийн олон улсын эдийн засгийн форумын нээлтийн ёслолд оролцож, т илтгэл тавьжээ.

Ли Чян хэлэхдээ, энэ оны импортын экспод оролцогч компаниудын тоо дахин шинэ тэмдэглэлд хүрсэн нь Хятадын асар том зах зээлийн эрч хүчийг харуулж байна гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, олон улсын эдийн засаг худалдааны үйл ажиллагаа дунд ямархүү үзэл баримтлалыг баримтлах ёстой вэ гэдэг нь улам бүр чухал бөгөөд практик асуудал болж байна. Үүнд чиглүүлж Ли Чян гурван талын санал санаачилгыг хуваалцлаа. Тухайлбал:


Нэгт, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан, нийтлэг ашиг сонирхлыг бэхжүүлэх.


Хоёрт, ёс суртахууныг үргэлж дээдэлж, олон улсын шударга ёсыг сахин хамгаалах.


Гуравт, засаглалыг шинэчилж, олон улсын худалдаа, эдийн засгийн дүрмийг боловсронгуй болгох.


Хятад улс талуудтай хамтдаа дэлхийн засаглалын санаачилгыг олон улсын худалдаа, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж, ДХБ-аар гол цөм болгосон олон талт худалдааны тогтолцоог шинэчлэхэд бэлэн байна гэжээ.




Ли Чян хэлэхдээ, Хятад улс өндөр түвшний гадаадад нээлттэй бодлогыг тууштай хэрэгжүүлж, тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэн, үйлчилгээний салбарын нээлттэй байдлыг өргөжүүлэх цогц туршилтын төслийг ахиулах болно гэжээ.




Гүржийн ерөнхий сайд Ираклий Кобахидзе, Сербийн ерөнхий сайд Джуро Макут, НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллагын ерөнхий захирал Герд Мюллер нар уг арга хэмжээнд оролцон үг хэлсэн бол НҮБ-ын Худалдааны болон хөгжлийн конвенцийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ребекка Гринспан видео мэндчилгээ дэвшүүлж, нийт 155 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын 1500 орчим төлөөлөл оролцжээ.

Олон улсын удирдагчид болон олон улсын байгууллагын удирдлагууд илэрхийлэхдээ, Хятадын олон улсын импортын экспо нь дэлхийн улс орнуудтай хөгжил, боломжуудаа хуваалцан, хамтдаа хөгжлийн замналыг эрэлхийлэх үүрэг хариуцлагыг харуулж буйг онцолж, талууд Хятадын талтай эдийн засаг, худалдаа, дэд бүтцээр холболдох, инноваци, ногоон хөгжил зэрэг салбарт хамтран ажиллаж, улмаар чөлөөт, шударга худалдааг дэмжиж, хамтын хөгжилд хүрэхэд бэлэн байна гэжээ.