БНХАУ-ын Гуанжоу-Шэньжэнь хоорондын хурдны төмөр замын I, II шугамын чанар түвшнийг сайжруулах төсөл бүрэн дууссаныг Гуанжоугийн төмөр замын газраас өчигдөр буюу 11-р сарын 4-нд мэдэгдлээ.
Ингэснээр өнөөдрөөс өндөр хурдны галт тэрэгний хамгийн дээд хурд нь 200 км/цагт хүрэх бөгөөд галт тэрэгний үйл ажиллагааг улам боловсронгуй болгож, уг шугамаар болон шугам дамнасан галт тэрэг өдөрт 178 удаа аялж, өмнөхөөсөө 27 галт тэргээр нэмэгдсэн байна. Энэ нь Гуанжоу, Шэньжэнь хоорондын хурдны төмөр замын тээврийн хүчин чадал, үр ашгийг улам дээшлүүлж, шугам дагуух хүмүүсийн аялалд ихээхэн дөхөм үзүүлсэн аж. Түүнчлэн 15 дахь удаагийн Үндэсний спортын наадмыг зохион байгуулахад өндөр чанартай, үр ашигтай төмөр замын тээврийн дэмжлэгээр хангаж, Гуанжоу-Хонконг-Макаогийн их булангийн бүсийн өндөр чанартай хөгжилд хувь нэмэр оруулах гэнэ.
Г.Бямба
Лхагва - 11 сарын 05,
2025

Сэтгэгдэл1
посейдон цагт хоёр мянган км г м